logo
Цагаан Ордны компьютерийн сүлжээг

Цагаан Ордны компьютерийн сүлжээг "хакерджээ"

2014/10/30
Цагаан Ордны компьютерийн сүлжээнд хакерууд нэвтэрсэн гэж эх сурвалжууд мэдээллээ. Washington Post-ийн мэдээлснээр ерөнхийлөгч Барак Обамагийн гүйцэтгэх албаныхны ашигладаг, нууцлалын ангилалд хамаардаггүй сүлжээ рүү гэмт этгээдүүд халдсан байна. АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо, Үндэсний Аюулгүй Байдлын Агентлаг энэхүү хууль зөрчсөн үйлдлийг шалгаж эхлээд байгаа бөгөөд энэ нь аль нэг улсын эрх баригчдын явуулга байж магадгүй гэж үзэж буйгаа Цагаан Ордон илэрхийлжээ. Мөн яаралтай арга хэмжээ авсан гэж мэдэгдсэн ч ямар нэг мэдээлэл алдагдсан эсэх талаар мэдээлэл өгөөгүй байна. Нэрээ нууцалсан ойрын эх сурвалжийн мэдээлснээр кибер халдлагын цаана байх хамгийн их магадлалтай улсуудын нэг нь ОХУ гэж Америкийн албаныхан үзэж байгаа ажээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш