logo
Төрөөд 24 цаг болоогүй хүүхдээ гудамжинд орхисон иргэнийг хайж байна

Төрөөд 24 цаг болоогүй хүүхдээ гудамжинд орхисон иргэнийг хайж байна

2014/10/31

2014 оны аравдугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт төрөөд 24 цаг болоогүй хүүхдээ гудамжинд орхиод явсан тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдлээ. Иймээс жирэмсэн байж байгаад төрөх хугацаа нь дөхсөн ч хүүхдээ яасан нь тодорхойгүй байгаа сэжигтэй иргэний мэдээллийг Нийслэлийн Цагдаагийн газрын Гэмт Хэрэгтэй тэмцэх газарт яаралтай мэдэгдэнэ үү?  Мэдээллийн нууцыг чандлан хадгалж, өндөр үнээр худалдаж авна.

Харилцах утасны дугаар 93022480, 99095223

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш