Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 12 дахь удаагийн “Иргэний Андгай Өргөх ёслол”-ын ажиллагаа зохион байгуулахтай холбогдуулан ирэх арваннэгдүгээр сарыг 16 настнуудын сар болгон зарлалаа. Үүнтэй холбогдуулан орон даяар аян өрнүүлж, 16 настнуудад зориулсан олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн ажээ. Тодруулбал, “Миний мөрөөдөл- Миний зорилго ” мөрөөдлөө зорилго болгох алхам, сургалт лекцүүд, “Спортлог залуу нас” спортын арга хэмжээ, “Эрүүл идэвхтэй амьдрал” 16 настнуудын явган аялал, “Эдийн засгийн харилцаа”-нд мэдээлэл сургалт, 16 настнуудад санхүүгийн хадгаламжийн үйлчилгээг хэвшүүлэх, “Иргэний андгай өргөх ёслол” зэрэг ажлуудыг зохион байгуулах гэнэ. Энэхүү аяны албан ёсны нээлт Багахангай дүүргээс эхлэх юм.