Хүйтэн сэрүүний улирал эхлэсэнтэй холбогдуулан мал хулгайлах гэмт хэрэг ихэсдэг. Цагдаагийн байгууллагаас орон даяар Хяналт-Шийдвэрлэл нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Улаанбаатар хот руу мал, мах, мод оруулж ирдэг зам газруудад байнгын пост ажиллаж байна. Иймээс иргэд мал, мах, модны гарал үүслийн бичгийг хууль тогтоомжийн дагуу бүрдүүлж явахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.