Нийслэлийн Засаг даргын “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/929 дугаар захирамжийн дагуу Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Тасганы овооны уулзвараас Радио телевизийн хэрэг эрхлэх газар хүртэлх явган хүний замын трасст өртсөн иргэдийн өмчлөлийн газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгө болон газрын нөхөх олговрын хөрөнгийн хэмжээг баталлаа. Нийт 4 иргэнд 214 894 510 төгрөгийн нөхөх олговрыг нийслэлийн газар чөлөөлөх 2014 оны зардлаас санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ. Харин иргэдийн өмчлөлийн газар дээрх үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.