logo
Windows 7 болон 8-ийг жижиглэнгээр худалдахаа зогсоов

Windows 7 болон 8-ийг жижиглэнгээр худалдахаа зогсоов

2014/11/04
Microsoft корпораци Windows 7 болон 8-ийн зарим хувилбарыг жижиглэнгээр худалдахаа албан ёсоор зогсоолоо. Тэдгээр үйлдлийн системийг худалдахаа зогсоох өдрийг хэсэг хугацааны өмнө товлоод байсан ба энэ алхам нь хүмүүс үйлдлийн системийн сүүлийн үеийн хувилбарыг ашиглаж эхлэхэд түлхэц болох зорилготой юм байна. Тухайлбал,  Windows 7-ийн Home Basic, Home Premium болон Ultimate хувилбаруудыг  аравдугаар сарын 31-нээс худалдахаа зосгоосон ба Windows 8 үйлдлийн системийг ч худалдахаа больжээ.

Харин 8.1 хувилбарыг суурин болон зөөврийн компьютер худалдан авагчдад санал болгох юм байна. Үүнээс гадна хэрэглэгчид Windows-ийн маш хуучин хувилбаруудыг хэрэглэхээ больж байгааг статистик үзүүлэлтүүд харуулж байгаа юм. Windows-ийн дараагийн хувилбар болох Windows 10-ийг 2015 оны сүүлээр худалдаанд гаргахаар товлоод байгаа талаар BBC мэдээллээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш