Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Уг асуудлын талаар хууль санаачлагч С.Эрдэнэ гишүүнтэй ярилцлаа.
-Эрүүл мэндийн салбарыг шинэчлэхээр болж хаврын чуулганаар суурь хууль буюу үндсэн хуульд нь өөрчлөлт шинэчлэл хийн баталсан. Харин удахгүй намрын чуулган эхлэхээр даатгалын хуульд өөрчлөлт оруулах нь. Зайлшгүй өөрчлөлт, шинэчлэл хийж, асуудлыг шийдэх шаардлагатай гэж үү?
-Иргэд даатгал төлж байгаа хэрнээ үйлчилгээг нь бүтэн авч чадахгүй байна гэсэн гомдол гаргасаар байгаа. Энэ ч үнэн. Гомдол тавьж буй хүмүүсийн дийлэнх нь дээрх асуудлыг хөнддөг. Тиймээс хуульд нь өөрчлөлт оруулж асуудлыг шийдэх шаардлагатай болсон. Өнөөдөр даатгалтай холбоотой асуудал иргэдэд хаалттай байдаг. Энэ талын мэдээллийг гаргаж егөхгүй байна. Хүмүүст ч ямар нэгэн ойлголт алга. Иргэн хүн Эрүүл мэндийн даатгал төлснөөр ямар үйлчилгээ хүртэх, үр ашиг юу вэ гэдэг талаар ойлголтгүй явна. Хэдийгээр нийгмийн даатгалын газраас сургалт, сурталчилгаа явуулж байгаа ч энэ нь хангалттай бус байна. Тиймээс зарим нэг өөрчлөлт, шинэчлэлийг заавал хийх шаардлага гарч байгаа болохоор Иргэний эрүүл мэндийн даатгалыг шинэчлэх хуулийн төсөл санаачлан боловсруулаад өргөн барьсан юм.
-Жил бүр төсөв хэлэлцэх үед хөрөнгө мөнгөний асуудлыг суулгаж өгдөг. Ийм зарчмаар явах хэр оновчтой бол?
-Санхүүжилтийн хувьд төсвийн байгууллагатай адилаар хөрөнгө мөнгөний асуудлыг нь шууд тусган өгч байгаа. Улсын чанартай болон магадлан итгэмжлэгдсэн эмнэлгүүдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгохдоо сүүлийн 3-5 жилд дунджаар хэчнээн хүн эмчлүүлж үйлчлүүлсэн байна гэдгийг харгалзан үздэг. Тодруулбал, нэгдүгээрт эмнэлэг жилд гурван мянган хүн хэвтүүлэн эмчилдэг гэж үзвэл нэг хүнд ногдох эмчилгээний зардлыг дээрх тоогоор үржүүлэн тогтооно гэсэн үг. Хэрэв нэг хүн жилд сая орчим төгрөгийн эмчилгээ хийлгэх эрхтэй гэвэл гурав орчим тэрбум төгрөг тухайн эмнэлэгт тусгагдах нь.
Үүний 70 хувийг урьдчилан байршуулах ёстой учир 2.1 тэрбум нь шууд шилжих юм. Үлдсэн хэсгийг оны эцэст авна. Иймэрхүү маягаар хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэж байгаа нь тийм ч оновчтой биш байна. Мөн үүнээс болоод эмнэлгийн үйлчилгээ ч сайжрахгүй яваа. Учир нь, шилжүүлж байгаа мөнгө нь хэн гэдэг хүнийх, ямар үйлчилгээ авч болохыг ч зааж өгөөгүй. Ер нь, Доржийнх уу, Дулмаагийнх уу гэдэг нь бүү мэд. Иймээс тухайн эмнэлэг дээрх мөнгийг хэн нэгэн даатгуулагчийн мөнгө гэж хүлээн авдаггүй. Зүгээр л санхүүжилт л хэмээн ойлгодог. Уг нь, тэр мөнгө чинь даатгалын сангийн мөнгө биш, хэн нэгэн даатгуулагчийнх шүү дээ.
-Өнөөгийн эмнэлгийн үйлчилгээ тийм ч хангалттай биш гэсэн яриа бий?
-Аргагүй шүү дээ. Даатгуулагчийн мөнгө гэж боддоггүй, санхүүжилт гэж ойлгож байгаа болохоор тэр. Хэрэв эмч нар, удирдлагууд нь даатгуулагчдын хөрөнгөөр санхүүжиж байгаа гэдгээ ойлгох юм бол хүйтэн хөндий харьцаж, дутуу хагас эмчилгээ хийсэн болоод л гаргахгүй. Аль болох таатай орчин бүрдүүлж, даатгал төлөгчидтэй найрсаг харилцдаг болно. Өнөөдөр ийм ойлголт байдаггүйгээс өвчтөнг хэн ч биш гэсэн үүднээс харж, хандаж байгаа хэрэг. Үйлчилгээний чанар нь ч сайжрахгүй өдийг хүрчихлээ. Бүх зүйлийг нь даатгалын сангаар дамжуулан шийдэж байгаа болохоор үйлчлүүлэгчдээ ч хүндэтгэн үздэггүй, өдөр хоногийг аргацаах маягаар өнгөрөөж байна.
-Хууль гарснаар ямар ач холбогдолтой вэ?
-Иргэн хүн өөрт зориулагдсан даатгалын санхүүжилтдээ хяналт тавих эрхтэй болох юм. Тус сангаас хэдэн төгрөгөөр эмчлүүлж болно гэж хөрөнгө оруулав, хэрхэн зарцуулж болох талаар сонголтоо хийж болно. Мөн аль эмнэлгээр үйлчлүүлэхээ ч хувь хүн шийдэхээр тусгасан. Өнөөдөр зөвхөн харьяа дүүргийнхээ эмнэлэгт л хандаж үйлчлүүлэхээр хуульчлагдсан байгаа. Хэрэв хөдөө орон нутагт явж байгаад өвдвөл эмнэлгийн тусламж авч чадахгүй нь. Эмнэлэг нь ч хүлээн авахгүй. Та манай харьяаны хүн биш гэсэн өнцгөөс хандах болохоор. Нэг иймэрхүү гажиг тогтолцоотой. Үүнийг өөрчилж хүн бүрийг өөрийн гэсэн цахим карттай болгосноор энэ асуудалд цэг тавина.
Гол давуу тал нь гэвэл, өвчтөний хэзээ хаана эмчилгээ хийлгэсэн түүх хадгалагдах юм. Олон жил эмнэлгээр явсан хүн миний өвчний түүх гээд л бараг боть ном шиг юм тэврээд явж байдаг. Энэ зүйл үгүй болно. Мөн залуучууд ганц удаагийн түр карт нээлгээд эмнэлгээс гарахаараа хаядаг. Дараа нь, ямар эмчилгээ хийлгэж байсан нь тодорхойгүй үлдэх нь бий. "Тэгэхээр цахим картын давуу тал нь бүх мэдээлэл хадгалагдан үлдэхэд оршино. Мөн хэвтэн эмчлүүлэх, үзлэг, оношилгооны зардлыг цахим картаар дамжуулан хийх юм.
-Хувь хүн санхүүжилтэндээ хяналт тавьж, захиран зарцуулна гэсэн. Чухам яаж?
-Энэ жилийн хувьд нэг хүн 1.2 сая төгрөгийн эмчилгээ хийлгэх эрхтэй байгаа байх. Даатгалын сангаас тусгасан уг мөнгөний 50 мянгаар ходоодоо дурандуулж, 30 мянгаар шинжилгээ хийлгэнэ, хэвтэн эмчлүүлэхдээ 200 мянгыг өгнө гэх мэтчилэнгээр иргэд өөрсдөө захиран зарцуулах юм л даа. Давхар хянана. Нэг ёсондоо эмнэлэгт үзүүлж, эмчлүүлснийхээ дараа буюу гүйцэтгэл хийгдсэний хойно төлбөр хийгдэх юм. Эмчилгээ хийлгэх газраа ч өөрөө сонгох боломжтой. Ийм нөхцөл бүрдчихвэл нөгөө гомдол энэ тэр бүгд шийдэгдэнэ гэсэн үг. Үүнээс гадна эмнэлэг хоорондын өрсөлдөөн бий болж монопольддог зүйл арилж, эмчилгээний чанар сайжирна. Эмч нарын цалин хөлс ч өсөх бололцоотой.
-Магадгүй зарцуулах ёстой санхүүжилтийн хөрөнгөө ашиглаагүй, өвдөж эмчлүүлээгүй бол яах вэ. Эргүүлэн авах боломж бий юу?
-Хэлэлцүүлгийн явцад нэмж оруулахаар санал болгох хоёр гурван асуудал бий. Үүний нэг нь даатгалын хөрөнгөө бусдад шилжүүлэх юм. Өөрөөр хэлбэл, өрхийн тэргүүн нь бүтэн жил элдэв өвчин тусаагүй бол эхнэрийнхээ эмнэлэгт хэвтэх зардалд өгч болох жишээтэй. Үүнээс гадна урьдчилан сэргийлэх арга хэмжээнд өгч болох заалт оруулмаар байгаа юм. Заавал өвдсөн хүн л даатгал ашиглах жишигтэй байх нь буруу. Тухайн хүн өөрийнхөө эрүүл мэндэд санаа тавьж фитнест явах,бялдаржуулах танхимаар үйлчлүүлэх зардлаа ч төлж болно гэсэн асуудлыг оруулж өгөх хэрэгтэй гэсэн санал гаргахаар төлөвлөж байгаа.
-Иргэн бүрт цахим карт олгох юм байна. Үүнд зарцуулах хөрөнгийн хэмжээ тодорхой болсон байх?
-Бид нэг боломжийг харж суугаа. Тэр нь, иргэний ухаалаг үнэмлэх гэж зүйл олгогдохоор болсонтой холбоотой юм. Хөрөнгө мөнгөний асуудал нь ч шийдэгдчихсэн яваа. Хэрэв хууль маань түргэн шуурхай батлагдчихвал төсөв хөрөнгөө хэмнэх боломж бүрдэнэ.
Тодруулбал, шинээр гарах үнэмлэхний аль нэг буланд нь чип суулгах замаар хоёр зүйлийг нэг дор шийднэ гэсэн үг.
Хувь хүн болгонд өгөх эрүүл мэндийн картын дугаар нь хэзээ ч дахин давтагдахгүй. Эзэмшигчтэйгээ үгүй болно. Сэргээн ашиглахгүй гэж ойлгох хэрэгтэй. Бусад улс оронд ч ийм зарчим үйлчилдэг. Яах вэ тооцсон бодсон зүйл олон л байна. Хэлэлцүүлгийн явцад хааш эргэхийг хэлж мэдэхгүй юм.
-Эмнэлгүүд өөрсдийн үйлчилгээний үнэ тарифаа хэт өндрөөр тогтоох боломжтой болох нь. Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?
-Ийм зүйл гарахгүй гэж бодож байна. Хэдэн зуун мянган төгрөгөөр үзлэг оношилгоо хийлгэ гэвэл хэн тэр эмнэлэгт хандах юм бэ. Хямд бөгөөд чанартай үйлчилгээ үзүүлж байгаа руу нь л очно. Тэгэхээр бодит боломжид нийцсэн тарифтай байх нь үйлчлүүлэгчдээ татах нэг хэлбэр. Үүнийг хэрэгжүүлж л таараа. Тиймээс хэт өндөр үнэ хөлс нэхэхгүй.
-Таны санаачилснаас гадна өөр нэг хуулийн төсөл бий?
-Тийм. Одоогийн байдлаар Засгийн газраас өргөн барьсан, минийх гэсэн хоёр өөр хуулийн төсөл яваад байгаа. Дээрх хоёрыг нэгтгэн хэлэлцүүлэх талаар Эрүүл мэндийн сайд Ламбаа, УИХ дарга нартай ярилцаад тохирчихсон.
Э.Мөнгөнбаяр
“Ардчилал” сонин