“Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: Хот байгуулалтын NEXUS бүс нутгийн дөрөв дэх удаагийн олон улсын бага хурал Туушин зочид буудалд эхэллээ. Энэ нь ХБНГУ-ын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Яамны санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн засаг, Нийгмийн Хороо (UN ESCAP)-ноос 2013-2015 онд Ази, Номхон Далайн бүсийн 6 орны (Хятад, Вьетнам, Индонези, Тайланд, Филлипин, Монгол) 10 хотод хэрэгжүүлэх төсөл юм. Тус төсөлд Улаанбаатар хот 2013 оноос хамрагдаж эхэлжээ.
Азид хурдацтайгаар явагдаж буй хотжих үйл явцад хамгийн ихээр тулгамдсан эрчим хүч – ус – хүнс гэсэн гол гурван нөөцийн хүрэлцээгүй байдлыг харилцан уялдаатай, цогцоор нь төлөвлөж, удирдах аргачлалыг нэвтрүүлэх замаар хотуудын тогтвортой хөгжлийг хангахад төслийн зорилго чиглэгдэж байгаа юм. Хот байгуулалтын Nexus төслийн дөрөв дэх удаагийн бүс нутгийн олон улсын бага хурлын хөтөлбөрийг танилцуулъя.
Эхний өдөр: 2014.11.05, Лхагва гариг |
|
08.00 – 08.30 |
Бүртгэл |
8.30 – 9.30 |
Нээлтийн ажиллагаа
|
09.30 – 10.00 |
Цайны завсарлага |
10.00 – 12.30 |
Хуралдааны 1-р хэсэг: Танилцуулга
|
12.30-12.45 |
Хамтдаа зураг даруулах |
12.45 – 13.45 |
Үдийн зоог |
13.45 – 18.00 |
Хуралдааны 2-р хэсэг: Хот байгуулалтын Nexus аргачлалыг нэвтрүүлэхэд хуримтлуулсан Улаанбаатар хотын туршлага |
14.45-15.45 |
Хэсэг B: “Nexus санаачлагуудыг хөрөнгө оруулалтын шинэ төсөл арга хэмжээнүүдтэй нэгтгэх нь – санхүүгийн хамтын ажиллагаа нь энэ үйл явцыг боломжтой болгох чухал хүчин зүйл” сэдэвт дугуй ширээний ярилцлага (panel discussion) |
15.45-16.15 |
Цайны завсарлага |
16.15 – 17.00 |
Хэсэг C: Nexus санаачлагуудыг нутагшуулах, институтчилахад дөхөм үзүүлэх сэдвээр дунд түвшний байгууллага, холбоод презентаци хийнэ
|
17.00-18.00 |
Хэсэг D: “Ногоон барилга – хуримтлуулсан туршлага, тэргүүн туршлага, сургамж” сэдэвт дугуй ширээний ярилцлага |
18.30 |
Буудлаас Улаанбаатар зочид буудал руу хөдлөх |
Хоёрдах өдөр: 2014.11.06, Пүрэв гариг |
|
09.00-11.00 |
Хуралдааны 3-р хэсэг: Хотуудын Nexus төслүүдийн ахиц дэвшил |
11.00-11.30 |
Цайны завсарлага |
11.30-13.00 |
Хуралдааны 3-р хэсэг: (үргэлжлэл)
|
13.00-14.00 |
Үдийн зоог |
14.00 – 15.30 |
Хуралдааны 4-р хэсэг: Nexus хандлагыг хот төлөвлөлтөнд тусгах, институтчилах, тэргүүлэх чиглэл болгох нь
|
15.30-16.00 |
Цайны завсарлага |
16.00-17.30 |
Хуралдааны 5-р хэсэг: Хот байгуулалтын Nexus-ийг тэргүүлэх чиглэл болгох нь: Үндэсний хэмжээнд шаардлагатай бодлогын орчин |
17.30 |
|
Гуравдах өдөр: 2014.11.07, Баасан гариг |
|
09.00 – 11.00 |
Хуралдааны 6-р хэсэг: Бүс нутгийн хэмжээнд Nexus хандлагыг нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх нь
|
11.00-12.00 |
Дүгнэлт, хурлын хаалт |