logo
Төл малыг гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулж байна

Төл малыг гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулж байна

2014/11/05
Нийслэлийн Засаг Дарга “ Төл малыг гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах тухай” захирамж гаргасан. Үүний дагуу аравдугаар сарын 5-ны өдрөөс аравдугаар сарын 15-ны хооронд Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа шүлхий өвчинд мэдрэмтгий малын төлийг уг өвчнөөс урьдчилан сэргийлэх  вакцинжуулалтад бүрэн хамруулж, дахин аравдугаар сарын 29-ны өдрөөс арваннэгдүгээр  сарын 09-ний өдрийн хооронд төл малыг вакцинжуулалтад хамруулж байна.

Вакцинжуулалтын ажилд мал бүхий иргэд, аж ахуйн нэгж, орон нутгийн төр захиргааны байгууллагуудыг татан оролцуулан, ажиллах хүн хүч, тээврийн хэрэгсэл шатахуун болон  бусад зардлаар ханган ажиллаж, тогтоосон хугацаанд  вакцинжуулалтын ажлыг шуурхай  зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Гоц  халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг  зохион байгуулж   шаардагдах  вакцин, эм урвалж, халдвар хамгаалалын хувцас, бусад материалаар   ханган,  мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, ажлын явцад хяналт тавьж, цаашид ариутгал халдваргүйтгэлийн  бодис, бензин шатахуун, вакцины нөөц бүрдүүлэн бэлэн байдлыг хангаж  ажиллахыг нийслэлийн Мал эмнэлгийн  газар, Мэргэжлийн хяналтын газарт  тус тус даалгалаа. Мөн энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш