Өнөөдөр аргын тооллын 2014 оны арваннэгдүгээр сарын 6. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын адаг хөх нохой сарын шинийн 15. Бархасвадь гараг. Шийдэм одтой, 5 шар мэнгэтэй цагаагчин могой өдөр. Өдрийн барилдлага Хотол чуулган. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 8 цаг 06 минутад мандан, 17 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, шинэ ажил эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, бөө, удганы үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Тогтворгүй өдөр. Олон нийтийн цуглаан, хэлэлцээрээ хойшлуулж өөр өдөр товло. Хамтран ажиллах нь бараг боломжгүй зүйл юм. Хамтрагчтайгаа өрсөлдөх нь цаашид хамтран ажиллах боломжгүй байдлыг үүсгэнэ. Бусад бүх зүйлийг мартан, хийж буй зүйлдээ анхаарлаа хандуулбал зорилгодоо хүрч чадна. Та өрсөлдөөнд шилдэг нь байх болно. Хуулийн асуудал шүүхэд шилжих бөгөөд энэ нь таны хэр их мөнгө төлөхөөс шалтгаална. Санаа зовох хэрэггүй, бүх зүйл хараахан болоогүй байна.
Үхэр (4/20-5/20)
Бүтээлч өдөр. Ханцуйгаа шамлан, хуумгай хийж орхисон үүрэг даалгавраа хийхэд тохиромжтой. Бичиг хэргийн ажлаа ангилж хийх зүйлсийн жагсаалтандаа анхаарч, өмнө хийснээ засах нь танд гайхалтай чөлөөт байдлыг олгох болно. Харилцаа холбоог зохицуулдаг Буд гариг нь хонины ордонд орж байна. Тиймээс дахин наргиж зугаацаж болно. Танихгүй хэн нэгэнд сэтгэл татагдаж магадгүй. Өөрийн хөгжил дэвшилд бүү саад бол. Дур хүслээ илэрхийл.
Хамтатгах (5/21-6/21)
Энгийн өдөр. Нийгмийн арга хэмжээ таны зоригийг сорих дурсгалтай болж өнгөрөхгүй байсан ч түүнд ороцох нь ирээдүйд ашиг тус авчирна. Хэрэв та хувиа бодохоосоо илүү бага хүмүүнлэг байдал, даруу зантай байх юм бол таны саруул ухаан, мэргэшсэн өндөр чадварыг хүмүүс илүү үнэлэх болно. Гэнэтийн аз завшаан, азтай хожил таны банкны дансанд хэдэн төгрөг нэмэгдүүлж магад. Дөнгөж сая олсон мөнгөө онгироо зан гаргаж үрэлгүй хадгал.
Мэлхий (6/22-7/22)
Таатай өдөр. Хүн бүхэн таны нэгээхэн хэсэг байхыг хүсэж буй мэт санагдаж магадгүй. Магадгүй та өөрийн хил хязгаараа тогтоох талаар бодох шаардлагатай байх. Бүтээлч шаардлага нэмэгдэх болно. Гэрээ чимэглэхийг хүсэж байгаа бол үүнийг өнөөдөр хий. Хайр дурлалын асуудалд амлалтандаа хүрэх эхлэлийг тавина. Нар таны өөрийн орд болох мэлхийн ордонд орж байгаа тул өдөр тутмынхаа ажил хэрэгт илүү туршлагатай байх болно. Хоолой болон бөөрөндөө анхаар. Шингэн зүйл сайн уу.
Арслан (7/23-8/22)
Идэвхтэй өдөр. Өнөөдөр өөртөө итгэлтэй байдал, бүхнийг хийж буй байдлаараа бусдыг гайхшруулна. Ялангуяа ажил төрөл байр суурь тань энд яригдаж байгаа бол зарим хүний дургүйцлээс болж хариуцлагатай байдлаа нэмэгдүүлэх нь олон нийтийн үйл ажиллагаанд зарцуулах цагийг багасгана. Биөлүүлж буй шинэ даалгавар тань таныг сэргээнэ.
Охин (8/23-9/22)
Азтай өдөр. Нэгэн хэвийн ажил хийдэг хүмүүст аз тохиох бөгөөд өнөөдөр тэдний хувьд маш үр дүнтэй байх болно. Гэрээ хэлэлцээр болоод худалдан авалт хийх, зарах зэрэг үедээ өмнө байдаг байснаасаа илүү хашир байх хэрэгтэй. Өнөөдөр охиныхны харшил хөдлөх тул болгоомжлоорой. Өмнө нь идэж байгаагүй хоолоо идэхээс зайлсхий.
Жинлүүр (9/23-10/22)
Анхааралтай байх өдөр. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, өглөөний цайндаа элсэн чихэр аль болох багыг хэрэглээрэй. Мөн өдөрт заавал хоёр литрээс багагүй шингэн ууж байх хэрэгтэй. Өдөр бүр үүнийг хэрэглэж хэвшээрэй. Хог хаягдлаа гаргаж, орчноо сайхан цэвэрлэ. Шинэ өдрийн цэвэр цэмцгэр угтаарай. Та өнгөрсөн үеээ дурсаж, удаан уулзаагүй хамаатнуудтайгаа холбоо барина. Гэр бүлийн модтой болох талаар бодоод үзээрэй. Өндөр настан дээрээ очиж амар мэндийг нь эрж, сургаалт үгийг нь сонс. Гэр ахуйн асуудал нэн тэргүүнд тавигдаж эхлэх болно.
Хилэнц (10/23-11/21)
Өөрийнхөө алхаа гишгээг хяна. Таны бие сэтгэл 2 өөр байх учраас нэг хийсэн зүйлээ дахин хийх гэсний хэрэггүй. Та ажлаа өөрөөсөө түлхэх юм бол энэ нь уналтанд орох болно. Таны давуу байдал тань сүйрэлд хүргэж болзошгүй ба энэ нь таны ажил болоод санхүүд нөлөөлж болзошгүй. Хийсэн зүйлээ эргэж харахгүй байх нь ямар нэгэн юм орхигдуулсны шинж. Танд оролдоод үзэхэд буруутахгүй боломж ирнэ. Таны дотор байгаа санаанууд таны ухаангүй байддаас болж алга болно. Эдгээр байдал нь үнэн бодит зүйлсийн үндэс суурь биш гэдгийг ухамсарла.
Нум (11/22-12/21)
Бодлоготой байх өдөр. Өнөөдөр маргаан хэрүүл хийхээсээ өмнө бодож, санамсаргүй зүйлээс зайлсхий. Та хүн болгон тантай нэгэн түвшинд байна гэх хуурамч бодолд автах болно. Бурхадын элч буюу Буд гариг хилэнцийн ордоор дайран өнгөрч таны харилцаа холбооны чадварыг олон нийтэд гаргаж өгнө. Дараагийн гурван долоон хоногт эргэлзээ нь танд тохиолдох боломжуудад төвөг учруулж болох юм. Таны олон төрлийн авъяас өргөдөл бичих, олон нийтэд ярих, сурталчилгаа бичих болон бусад төрлийн харилцаагаар илэрч болох юм.
Матар (12/22-1/19)
Хэлж буйгаа хянах хэрэгтэй. Аль болох эелдэг, дипломат бай. Гүн ухааны болон шашны цугларалт нь таны бодол сэтгэлийг өөрчлөх болно. Таны амьдралыг үзэх үзэл, тогтсон хэв маяг өөрчлөгдөх болно. Та бүхний зарим нь дэлхийд ноёрхож буй хэлийг сурахаар шийдэж магадгүй. Маш олон үйл явдалд оролц, жишээлбэл, хүмүүнлэгийн тусламж, клуб гэх мэт.
Хумх (1/20-2/18)
Сэтгэл хөдлөл ихтэй байна. Хамтын ажиллагаа хэцүү байх бөгөөд та буулт хийж чадна. Өөрийн хамтрагчтайгаа аливаа хэлэлцээр хийхээс зайлсхий. Таны бүтээлч чадвар чинь үнэтэй бүтээл хийх болно. Үүнийгээ олон нийтэд зарах боломжтой тул зохиогчийн эрхээр баталгаажуул. Будлиан, буруу ойлголцол үүсэх магадлалтай.
Загас (2/19-3/20)
Хүлээцтэй өдөр. Шинэ ажил эхлэхээр төлөвлөхөд тохиромжтой. Энэ бүхнээс үүдээд таны санхүүгийн байдал мэдэгдэхүйц сайжирна. Гэхдээ эрсдэлтэй алхам хийхгүй байхыг анхааруулъя. Энэ нь хайртай хүнтэйгээ маргалдах нэг шалтгаан болох болно. Магадгүй энэ байдлаас тань болж сэтгэлт бүсгүй тань таныг буруугаар ойлгож, үнэн сэтгэлийг тань хүлээж авахгүй байхад хүрэх вий.