УИХ-аас Ерөнхий сайдыг огцруулах санал дэмжигдсэн тул дараагийн Ерөнхий сайдыг томилогдох хүртэл Шадар сайд Д.Тэрбишдагва Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэхээр боллоо. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Шадар сайд Д.Тэрбишдагвад Засгийн газрын тамгыг хүлээлгэн өгөх үеэр “Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш богино хугацаанд амжилттай ажиллалаа. Бидний хамтын ажиллагааны үр дүнд бий болгосон үнэт зүйлсийг дараагийн хүмүүс үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна. Таны улс орныхоо төлөө хийж бүтээсэн бүхнийг ард түмэн үнэлж байгаа” гэж Шадар сайд Д.Тэрбишдагва хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.