logo
Алслагдсан хороонд шинэ цэцэрлэг нээлтээ хийлээ

Алслагдсан хороонд шинэ цэцэрлэг нээлтээ хийлээ

2014/11/10
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбийн голын дагуух талд “Цасангоо” нэртэй шинэ цэцэрлэг нээлтээ хийлээ. Цэцэрлэгийн нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон холбогдох албаны мэргэжилтнүүд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.
Энэхүү цэцэрлэг нь хотын төвөөс 18 км-ын зайд орших бөгөөд 232 хүүхдийн багтаамжтай юм. Дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар хувийн хэвшлийг дэмжин ажилласнаар тус хорооны 400 гаруй сургуулийн өмнөх насны хүүхдийн тодорхой хувь нь ийнхүү цэцэрлэгт хамрагдах боломжтой болж байна. Тус цэцэрлэг нь тоглоомын талбай, спорт заал, танхим, унтлагын өрөө, гал зуух, угаалгын өрөө зэргээс цогцлон бүрдсэн бөгөөд хүүхдүүдийн хүмүүжилд онцгой нөлөө үзүүлэх бүжиг, дуу хөгжмийн хичээлийг явуулах, оюуны боловсролд нь анхаарах бүрэн боломжтой юм. Тус цэцэрлэгийг барихдаа эрүүл ахуйн болон олон улсын стандартыг хангасан байхаар шинэ технологит суурилж барьсан байна. Мөн хорооныхоо ажлын албатай хамтран амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 4 өрхийн хүүхдийг үнэ төлбөргүй сургахаар болжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш