logo
Нийслэлийн Ардчилсан намын хорооноос мэдээлэл хийлээ

Нийслэлийн Ардчилсан намын хорооноос мэдээлэл хийлээ

2014/11/10

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, Сүхбаатар дүүргийн АН-ын дарга Д.Баттулга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд Ардчилсан намын ҮЗХ-ны хурлаас гаргасан "АН болон МАХН-ын хооронд байгуулсан гэрээг хүчингүй болгосон тогтоол" болон "АН-ын ээлжит бус их хурлын тов"-ын тогтоолын талаар танилцуулав.

Ардчилсан намын ҮЗХ-ны хурлаас тус намын ээлжит бус их хурлыг 2014 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр хийхээр төлөвлөжээ. Намын дүрмээр 30-аас доошгүй хоногийн дотор ээлжит их хурлыг хийх дүрэмтэй байдаг аж.

Тус их  хурлаар, “Монгол хүн 2020” хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар, Ардчилсан намын даргыг сонгох, зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Намын ээлжит бус их хурлыг зохион байгуулах хороонд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундариар ахлуулсан, ҮЗХ-ны 15 гишүүн багтжээ.

Мөн Ерөнхий сайдынхаа эсрэг санал өгсөн найман гишүүнийг намаас хөөх тухай АН-ын Хяналтын ерөнхий хорооноос гаргасан шийдвэрийг ҮЗХ-гоор хэлэлцсэн. Гэхдээ Хяналтын ерөнхий хороо найман гишүүнийг намаас хөөх тухай асуудлыг тавихдаа процедурын алдаа гаргасан учир арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн тогтоолыг хэлэлцэхгүй байх шийдвэр гаргасан ажээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш