logo
Интернет тоглоомын серверүүд рүү дайралт хийжээ

Интернет тоглоомын серверүүд рүү дайралт хийжээ

2014/11/10

“Lizard Squad” гэх цахим гэмт хэргийн бүлгэм өнгөрсөн саруудад дэлхийн томоохон интернет тоглоомын серверүүд рүү DDoS дайралт хийж, тоглоом үйлдвэрлэлийн салбарынхныг сандаргажээ. Тус бүлгэмийнхэн өөрсдийнtwitter дэх хуудсаараа дайралт хийх болсон тухайгаа бичсэн байна.

Наймдугаар сард тэд battle.net буюу Blizzard энтертайнментийн тоглоомын сүлжээ рүү дайрч, battle.netсүлжээг бүхэлд нь доголдолд оруулжээ. Blizzardэнтертайнментийн тоглоомууд өрсөлдөгч тоглоомуудыг бодвол харьцангүй үнэтэй байдгаас гадна заавал battle.netсүлжээнд холбогдож тоглодог. Уг сүлжээнд холбогдож тоглодог хүмүүсийн тоо өдөрт дунджаар хэд байдаг тухай албан ёсны мэдээлэл байхгүй ч battle.net сүлжээгээр тоглодог тоглоомууд хамгийн их зарагдсан байна. Тэгэхээр асар олон хүн battle.netсүлжээнд холбогддог гэсэн үг.

“Lizard Squad” battle.net рүү дайралт хийсний дараа League of Legends гэх тоглоомын сервер рүү DDoS дайралт хийжээ. League of Legends нь дангаараа battle.net–с дутахааргүй олон тоглогчтой бөгөөд, өдөрт дунджаар 27 сая хүн тоглодог гэсэн судалгаа бий. League of Legends болон battle.netсерверүүд дайралтанд орсны дараа серверүүдийн ажиллагаа доголдож хэдэн арван сая тоглогч тоглоход бэрхшээлтэй болоод байсан юм. Мөн тэд удалгүй DDoS дайралтаа үргэжлүүлж Sony компанийнPlayStation Network гэх PlayStation тоглоомын консулын сүлжээ рүү дайрсан байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш