Аль-Кайдагийн удирдагч Осама Бин Ладены аминд хүрсэн сум АНУ-ын тусгай албаныхны хэнийх нь байв гэдэг талаарх маргаан олон нийтийн дунд гараад байна. Тусгай албанд хүчин зүтгэж байсан Роберт О‘Нил Washington Post-д ярилцлага өгөх үеэрээ "Миний сум Бин Ладены үхлийн цэгт туссан" хэмээн ярьжээ. Энэ нь түүнтэй хамт тусгай ажиллагаанд оролцсон Мэтт Биссонеттын 2012 онд гаргасан номондоо бичсэн зүйлтэй зөрчилдөж байгаа юм. Сануулахад, АНУ-ын тусгай хүчнийхэн 2011 онд Пакистаны Абботтабадад тусгай ажиллагаа явуулж, Аль-Кайдагийн удирдагчийг хөнөөсөн юм.
Роберт О‘Нилийн хэлснээр түүнтэй хамт тусгай ажиллагаанд оролцсон өөр нэг албан хаагч Бин Ладен руу буудсан ч оноогүй тул тэрээр тэр даруй өрөөр рүү нь орж, Аль-Кайдагийн удирдагчийн толгойд бууджээ. Харин Мэтт Биссонетт "No Easy Day" номондоо Бин Ладеныг устгасан талаараа бичсэн ба тэрээр "No Hero" хэмээх хоёр дахь ном нь хэвлэгдэхээс өмнө CBS-ийн нэвтрүүлэгт оролцох гэж байгаа ажээ. Гэхдээ түүнийг тусгай ажиллагааны талаарх нууц мэдээллийг задруулсан хэргээр шалгаж байгаа юм.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/