logo
Томуу, томуу төст өвчний дэгдэлт буурахгүй байна

Томуу, томуу төст өвчний дэгдэлт буурахгүй байна

2014/11/10

2014 оны аравдугаар сарын 26-наас арваннэгдүгээр сарын 02-ны өдрийн хооронд улсын хэмжээнд нийт 164.325 хүн амбулаториор үйлчлүүлсний 9,253 (5.6%) нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон байна. Энэ нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 0.1 хувиар бага байгаа юм. 

Мөн 10.000 хүн амд 35.5 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 0.3 хувиар бага, өмнөх оны мөн үеэс 5.7 тохиолдлоор нэмэгдсэн байна. 

Улаанбаатар хотын хэмжээнд 74.100 хүн амбулаториор үйлчлүүлсний 4,650 (6.3%) нь томуу, томуу төст өвчтэй байсан нь өмнөх долоо хоногоос 0.2 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 0.3 хувиар бага үзүүлэлттэй байна. Харин 10,000 хүн амд 37.7 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 3.0 тохиолдлоор бага, өмнөх оны мөн үеэс 1.1 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. 

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 91.6 хувийг 15 хүртэлх, 73.0 хувийг 4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байна. 

Нийслэлийн 6 дүүрэгт хүүхдийн түргэн тусламжийн нийт дуудлагын 29.5 хувийг томуу, томуу төст өвчний дуудлага эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос 8.8 хувиар, өмнөх оны мөн үеэс 8.5 хувиар тус тус багассан байна. 

 Иргэдэд томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх талаар дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна. Үүнд: 

  • Хүйтэн, сэрүүний улирал эхэлж байгаатай холбоотой тохируулан хувцаслах, даарч, хөрөхгүй байх, 

  • Гэр сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөө тасалгаанд цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулж, өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх, 

  • Илчлэг сайтай, аминдэмээр баялаг хоол хүнс, жимс, жимсгэний шүүс элбэг хэрэглэх, 

  • Гараа савандаж тогтмол угаах, 

  • Хүүхдийг цэвэр агаарт салхилуулах, хамрын хөндийг байнга цэвэрлэж байх, 

  • Томуу томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийж хэвших, 

  • Үзвэр үйлчилгээ олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх, 

  • Ханиах найтаах үедээ ам, хамраа нусны алчуур, сальфеткаар таглах, цэр нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх, амны хаалт зүүх, 

  • Томуугийн эсрэг вакциныг ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинет (101 тоот өрөө), 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалтын кабинетэд хандан тариулах, 

  • Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл гэртээ өөрийгөө тусгаарлах шаардлагатай байгааг ХӨСҮТ-өөс зөвлөж байна. 


Томуу, томуу төст өвчин, Улсын хэмжээнд   

alt

Томуу, томуу төст өвчин, Улаанбаатар хотод

 alt

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш