2014 оны арваннэгдүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн есөн улсад 13334 хүн өвчилж, 5009 (37%) хүн нас барсан. Нийт 549 эрүүл мэндийн ажилтан өвчилснөөс 311(52%) нь нас барсан байна.
Ойрхи-Дорнодын Корона вируст халдвар, Саудын Арабад:
Саудын Арабад 2014 оны аравдугаар сарын 27-30-ны хооронд тус халдвараар нийт 12 хүн өвчилж, гурван хүн нас барсныг ДЭМБ-аас мэдээлсэн байна. Өвчтөнүүдийн дийлэнх хувийг 30-90 насныхан эзэлж байгаа бөгөөд ихэнх нь нутгийн иргэд байгаа ажээ. Мөн халдвар авч буй хүмүүсийн 75 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд одоогийн байдлаар Корона вируст халдвараар дэлхий дахинд нийт 909 хүн өвчилж, 331 хүн нас баржээ.
Эх сурвалж: ДЭМБ
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төв