Монголын залуучуудын холбоо 21 аймаг, 9 дүүрэгт салбар нэгж байгууллагуудтай бөгөөд дүүргийн залуучуудын оролцоог нэмэгдүүлэх үүднээс дүүрэг бүрийн ээлжит бус чуулганыг амжилттай зохион байгуулсаар байна. Энэ удаад Баянгол Дүүргийн Залуучуудын Холбооны ээлжит бус чуулганыг зохион байгуулж тэргүүн, тэргүүлэгч гишүүн, хяналтын зөвлөлөө сонгон дүүргийнхээ залуучуудын холбоогоо шинчлэн байгууллаа.
Чуулганд Баянгол Дүүргийн засаг дарга Д.Оросоо оролцож Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат нар цааашид дүүргийн залуучуудын холбоог дэмжин ажиллах талаар санамж бичигт гарийн үсэг зурсан юм.
Баянгол Дүүргийн Залуучуудын Холбооны тэргүүнд Д.Батуул, Д.Дулмаа, Э. Жавхлан, Н.Баттулга, Э.Пүрвдорж А.Чинбат гэсэн 6 залуу нэр дэвшиж оролцогч залуучуудын олонхын саналаар дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга А.Чинбат сонгогдон тамга гэрчилгээгээ гардаж авсан байна. Шинэ бүтэц бүрэлдэхүүнээ байгуулсан Баянгол дүүргийнхээ залуучуудын холбооны цаашдын ажилд нь амжилт хүсье.