logo

"Дурамжхан" уулзалт

2014/11/11
Газар нутгийн эзэмшлийн асуудлаас болж хоёр жил гаруйн хугацаанд ихээхэн тааламжгүй харилцаатай байсаар ирсэн Хятад болон Япон улсын төр засгийн тэргүүнүүд албан ёсоор уулзлаа. Си Жиньпин, Шинзо Абэ нар Бээжинд эхэлсэн APEC-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр нүүрэлдсэн ба тэдний уулзалтаас найрсаг дотно байдал мэдрэгдсэнгүй. Си даргын үйл хөдлөл эелдэг бус, Абэ яриа эхлүүлэхээр оролдоход дуугараагүй зэрэг нь үүнийг илтгэнэ. Гэхдээ тэдний энэ уулзалт нь дэлхийн 2 болон 3 дахь том эдийн засагтай улсуудын харилцаа сайжрахад чухал ахиц боллоо хэмээн шинжээчид дүгнэж байна.
 
Харин АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама APEC-ийн уулзалтын үеэр Хятадтай визний зохицуулалт дээр томоохон өөрчлөлт хийж байгаагаа зарласан юм. Тухайлбал АНУ-руу жуулчны болох бизнесийн шугамаар зорчих Хятад иргэдийн визний хугацааг 1 жил байсныг 10 жил болгож сунгасан талаар BBC мэдээлэв. Харин оюутнуудын визний хугацааг 1 жил байсныг 5 жил болгосон байна. Обама түүнчлэн АНУ, Хятадын харилцаа чухлыг онцлоод, "Хөгжиж буй, энх тайвныг эрхэмлэсэн, тогтвортой Хятад улс өсч өндийж буйг АНУ талархалтайгаар хүлээн авч байна" хэмээжээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш