logo
Цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст орсон иргэдэд нөхөн олговор олгоно

Цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст орсон иргэдэд нөхөн олговор олгоно

2014/11/11
Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговор олгох тухай” А/941 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа Чингэлтэй дүүргийн 16, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй Их тойруу 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст орсон иргэдийн, өмчлөл, эзэмшлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрыг 7 иргэнд олгоно. Үүнд 364 сая 848 мянган төгрөг шаардагдах бөгөөд уг хөрөнгийг 2014 оны газар чөлөөлөх нүүлгэн шилжүүлэхэд зориулан батлагдсан хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа. Мөн иргэн, аж ахуйн нэгжийн өмчлөл, эзэмшлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг  нийслэлийн Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш