logo
Буриад зоны дуучин хөвүүн Д.Нямдаваа шинэ цомогтой болжээ

Буриад зоны дуучин хөвүүн Д.Нямдаваа шинэ цомогтой болжээ

2014/11/11
Буриад зоны дуучин хөвүүн  Доржсүрэнгийн Нямдаваагийн “Миний буриад ” шинэ цомог хэвлэгдэн гаржээ. Буриад  зоны  ам дамжин дуулагддаг сэтгэлд хоногшисон ардын дуунуудаас гадна орчин цагийн буриад дуунуудаас бүрдсэн энэ цомогийг сонсход мухалаг тэрэг, дүнзэн байшин, сүхээ ирлэн суугаа өвгөн баавай,  буриад ахуй тэр чигээрээ нүднээ тодрон япошик зөөхийний үнэр хамарт сэнгэнэх шиг. 

Цаг төрийн үймээний золиолсон нэрвэгдэж цөөхүүлэхнээ үлдсэн ч ахуй соёлоо гээлгүй уламжлан хадгалж чадсан ажилсаг найрсаг зоны соёлын өвийг уламжлуулан өвлөж яваа дуучин хөвүүн Доржсүрэнгийн Нямдаваа  2009 онд СУИС –г төгсөж өдгөө хоёр дахь бие даасан цомгоо “Миний буриад” нэртэйгээр түмэн олондоо өргөн бариж байгаа юм байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш