logo
Пуужинтай унадаг дугуйгаар хурдны рекорд тогтоов

Пуужинтай унадаг дугуйгаар хурдны рекорд тогтоов

2014/11/12
Өнгөрсөн ням гарагт Францад нэгэн тамирчин пуужин суулгасан унадаг дугуйгаар 207 миль цаг буюу 333 км/цаг хурдалж, хурдны дээд амжилт тогтоолоо. Франсуа Жисси Марсель хотын ойролцоох Circuit Paul Ricard хурдны зам дээр энэхүү хурдыг авахад ердөө 4.8 секунд зарцуулсан байна. Франц эр дараагийн удаа энэ унадаг дугуйгаар 250 миль цагийн хурд авах боломжтой гэж үзэж байгаагаа BBC-д ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. Гэхдээ түүний хувьд эхлээд нэмэлт санхүүжилт босгох шаардлагатай байгаа аж.

Франсуа Жиссигийн ярьснаар бол унадаг дугуй маш хөнгөн бөгөөд өндөр хурдлах үед дугуйчны биед ирэх агаарын эсэргүүцлийн хүч ойролцоогоор 200 кг-д хүрдэг байна. Жиссигийн унасан Kamikaze 5 хэмээх унадаг дугуйг түүний Швейцарь найз Арнольд Нерачер зохион бүтээсэн ба тэд 2011 оноос хойш үүнийг хурдны дээд амжилт тогтоох оролдлогууддаа ашиглаж байжээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш