Монгол Улсын Засгийн газрын 2001 оны аравдугаар сарын 3-ны өдрийн 224 тоот тогтоолын дагуу жил бүрийн арваннэгдүгээр сарын эхний 14 хоногт “Хавдартай тэмцэх 14 хоногийн аян”-ыг зохион байгуулж ирсэн. Энэ жил Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/-тай хамтран “Элэгний хорт хавдраас сэргийлье” уриан дор энэхүү аяныг зохион байгуулж байна.
Энэхүү аянтай холбогдуулан Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Хавдар Судлалын Үндсэний Төв /ХСҮТ/ хамтран маргааш буюу 2014 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдрийн 11 цагт МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ.
Хуралд ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Нюунт У, мэргэжилтэн Б.Цогзолмаа, ЭМЯ-ны мэргэжилтэн Д.Байгалмаа, ХСҮТ-ийн захирал Л.Төмөрбаатар, Эрдэм шинжилгээ, сургалт мэдээлэл эрхэлсэн дэд захирал Г.Пүрэвсүрэн, Элэг, цөс нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэн нар оролцоно. Утас: 300995, 99182236