logo
Хүний амь бүрэлгэсэн гадаадын иргэнд ял ногдууллаа

Хүний амь бүрэлгэсэн гадаадын иргэнд ял ногдууллаа

2014/11/13
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг, Цагаанхад гэх газар 2014 оны зургаадугаар сарын 27-ны орой БНХАУ-ын иргэн Шуанши гэгч нь согтуугаар БНХАУ-ын иргэнтэй маргалдаж, улмаар түүний зүрхэн тус газар нь хутгалж амь насыг нь  хохироосон гэмт хэрэг үйлдсэн байдаг.  Түүний үйлдэлд  Сум дундын нэгдүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар  яллах  дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн билээ.

Тэгвэл Сум дундын шүүх 16 дугаар шүүхээс 2014 оны аравдугаар сарын 23-ны өдөр БНХАУ-ын иргэн Шуаншид холбогдох хэргийг хэлэлцээд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш