logo
З.Энхболд  Ардчилсан намын даргад нэрээ дэвшүүлнэ

З.Энхболд Ардчилсан намын даргад нэрээ дэвшүүлнэ

2014/11/13

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Ерөнхий сайдаас огцроод багагүй хугацаа өнгөрлөө. Намын дарга нь Ерөнхий сайд байх дүрэм бий хэмээн зарим гишүүн хэлж Н.Алтанхуягийг Ардчилсан намын даргаас огцруулах тухай асуудал яригдсан ч намын дотооддоо шийдэх асуудал учраас  Н.Алтанхуяг Ерөнхий сайдаас огцорсон хэдий ч намын даргаар үлдэж болно гэж мөн хэсэг гишүүн өмгөөлсөөр буй.

Саяхан хуралдсан ҮЗХ-ны хуралдааны үеэр намын даргыг огцруулах тухай асуудал яригдсан хэдий ч олны дэмжлэг авалгүй орхигдсон. Харин ҮЗХ-ны хурлаас ирэх 12 дугаар сарын найманд намын Их хурлыг хуралдуулах шийдвэрийг гаргасан.
 
Гэтэл өнөөдөр УИХ-ын дарга, “Шонхор” фракцийн тэргүүн З.Энхболд өөрийн цахим хуудсаар дамжуулан ирэх сард болох намын Их хуралд өөрийгөө намын даргад нэр дэвшүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш