logo
Цацрагийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийн хэрэгжилтийг жил бүрийн 1 дүгээр улиралд танилцуулна

Цацрагийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийн хэрэгжилтийг жил бүрийн 1 дүгээр улиралд танилцуулна

2014/11/13
Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/ 949 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт цацрагийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах Ажлын хэсгийг байгууллаа. Тус ажлын хэсгийн даргаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны дарга Б.Бадрал ажиллах бөгөөд хэмжилт, шинжилгээний ажлын дүн, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдлыг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан танилцуулж байхыг Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст даалгалаа.

Харин хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллахыг нийслэлийн бүх байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага, иргэдэд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш