Өнөөдөр аргын тооллын 2014 оны арваннэгдүгээр сарын 14. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын адаг хөх нохой сарын шинийн 23. Сугар гараг. Үнэг одтой, 6 цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 8 цаг 17 минутад мандан, 17 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдно хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Таны таамаглаж байсан зүйлүүд гүйцэлдэхгүй. Учир нь бусад хүмүүстэй хамт ажиллахдаа хэтэрхий мэдрэмжтэй байна. Хов живийг бүү хайхар. Энэ нь та бүх зүйлд яаж явж байгаагаа мэдэхгүй зарим нэгэн зүйлийг золиосол гэсэн үг. Таны санхүү болон харилцагчид руу нэмэлт орлого орж ирнэ. Хэрэв та асуудлыг тусархуу байдлаар шийдэж чадахгүй бол маргааш хүртэл түр үлдээсэн нь дээр. Та нарын зарим нь эмнэлэгт богино хугацаанд хэвтэж магадгүй.
Үхэр (4/20-5/20)
Зоригжих өдөр. Та хувийн сахилга батаа чангалж төвлөрч чадвал үр бүтээлтэй байх бөгөөд энэ нь зорилгодоо хүрэхэд тань туслана. Хэрэв таньд бусдын тусламж хэрэгтэй болвол ичэх хэрэггүй. Од эрхэсийн нөлөөлөөр ирэх 3 долоо хоногт хэт их сэтгэл хөдлөл мэдрэгдэх бөгөөд бусдын яриаг шууд өөр дээрээ тусгаж авах магадлалтай. Хэн нэгэн онцгой хүнтэйгээ ярилцаж нууцаа хуваалцаж хүсэл мөрөөдлөө хэлэх нь таны харилцааг илүү дотно болгоно.
Хамтатгах (5/21-6/21)
Сэтгэл хангалуун өдөр. Өнөөдөр өөртөө хэт шүүмжлэлтэй хандаж, өөрийгөө хүчлэхээс сэргийл. Харин үүний оронд асуудалд аль болох тайван хүлээцтэй хандаж чадвал амьдрал илүү амар хялбар санагдах болно. Таны өгөөмөр сэтгэлийн хариу эргээд хэд дахин нугарч ирэх болно. Өөрийн өгч чадах бүх зүйлийг бусдад хандив болгон өгснөөр түүнээс ирэх хариу таныг гайхшруулах болно. Зар сурталчилгаа болон олон нийтэд таниулах ажлыг амжилттай хийснээр таны санаачилга төсөл төлөвлөгөө амжилттай хэрэгжих болно
Мэлхий (6/22-7/22)
Сонор сэрэмжтэй байх өдөр. Та санхүү мөнгөндөө анхаарлаа хандуул. Өөрийгөө хаана зогсч буйгаа эргэцүүлэн бод. Асуудлаа найз нөхөдтэйгээ ярилц. Бусдыг загнах хэрэггүй. Буруутан болохоос зайлсхий. Асуудлыг шийдэх чухал арга бол хэрхэн яагаад гэх зүйлийг хэлэлцэн ирээдүйд дахин ийм байдалд орхгүйн тулд төлөвлөгөө гаргах юм. Та ингэснээрээ зорьсондоо хүрнэ. Энэ өдөр өнгөрсөн таагүй явдлаа дурсан эмзэглэнэ. Өөрийгөө уучлан март.
Арслан (7/23-8/22)
Бухимдалтай өдөр. Ажил хэргээс хамаарч таны санхүүгийн тэнцвэр хэлбэлзэж магадгүй. Тооцоогүй үрэхээ больж одооноос төсвөө хяна. Сонирхол татсан зүйлс нь таны төсөв болон тогтсон дэг жаягийг эвдэх болно. Үүний оронд хөгжилтэй ажил төлөвлөж, төсвөө хянах хэрэгтэй. Та нэгэн хэвийн харилцаанаасаа уйдаж магадгүй.
Охин (8/23-9/22)
Хүчтэй өдөр. Аливаа эерэг хандлага хувийн амжилтанд хүргэнэ. Таны өөрийн ордонд байх сарны улмаас таны гадаад төрх, зан байдал урьдах шигээ байна. Хүмүүсийг гайхшруулахаар хувцасласан хэн нэгэн өөрийнхөө хүчин чармайлтынхаа үр шимийг хүртэнэ. Хэрвээ боломжтой бол өөрийгөө хяналтаас чөлөөл. Энэ нь магадгүй эргэн тойрны хүмүүсийг захирахад хялбар байх бөгөөд харин гэр бүлийнхэндээ ингэж хандаж болохгүй. Хэрвээ та өөрийгөө дүрэлзэж байгаа хэрүүл маргаан, үл зохицох байдлаас холуур байлгаж чадвал дурлал таныг дагах болно.
Жинлүүр (9/23-10/22)
Тааламжтай өдөр. Амбицтай жинлүүрийн ордныхон шинэ сэргээх, хэрэгтэй сургалтанд хамрагдсанаар эргээд карьер хөөх асуудалд тань тустай байх болно. Чухал найз нөхдөө цуглуулах нь урам зоригийг тань бадрааж өгнө.
Хилэнц (10/23-11/21)
Холимог өдөр. Хэдийгээр санхүүгийн барьцааны асуудал дээр гайгүй болсон ч мөнгө шамшигдуулсан асуудал таныг ороох болно. Хэдийгээр та ганцаараа сэлүүрдэж байгаа эсвэл мөнгөний асуудалтай байгаа ч одоо үүсээд байгаа байдлаас суралцах үнэхээр хэрэгтэй байна. Та зардлаа багасгах, мөнгөө хэмнэх аргыг заавал олох хэрэгтэй. Өнөөдөр хуучин салсан хүмүүстэйгээ хүүхэд, эд хөрөнгийн асуудлаар хэлэлцээ хийх өдөр биш. Хатуу чанга, зүрх зүсмээр үгүүд ар араасаа тун удалгүй цуврах болно.
Нум (11/22-12/21)
Тааварлашгүй өдөр. Маш олон нөлөөллийн хүч өнөөдрийг тааварлашгүй болгох болно. Гэрлэхээр төлөвлөж буй хосууд өөрсдийн хайрыг дахин шалгах цагийг биө биөдээ гарга. Хэрэв санхүүгийн байдал тань хамааралтай зардлуудтай тохирч байгаа бол арай удаан хугацаанд болзож цагийг хамт өнгөрөөх нь ухаалаг алхам байх болно. Гэрлэсэн ихрийнхэн хайртай хүнээ сонсоход цаг гарга. Ялангуяа сүүлийн үөд харилцаа чинь суларч байгаа гэдгийг анхаарах цаг иржээ. Нумын ордныхон хөгжилтэй зүйл болон бизнөст ч зугаатай байж чадна.
Матар (12/22-1/19)
Тааламжгүй өдөр. Цэвэр агаарт гарч алхах дасгал хийвэл сайн. Таны нэр хүнд,ажлын ололт амжилтын асуудал дарамт болно. Өөрийгөө хөгжүүлэх нь таны гол зорилго бол бусадтай зөрчилдөхөөс зайлсхий. Хайр дурлалдаа сэтгэл дундуур байгаа бол энэ нь таны өөрийн чинь л алдаа. Хэрэв та хамтрагчаа хэт үнэлж, түүнд итгэх юм бол та нэг л өдөр алдах болно. Өөрөө өөртөө дүгнэлт хий.
Хумх (1/20-2/18)
Эргэлзээтэй өдөр. Хэрэв та хүүхдүүдтэй бол тэд ердийнхөөс ч илүү хүмүүжүүлэхэд хэцүү санагдах болно. Энэ бүхэн өнгөрөх тул бүү ундууц. Хүүхдүүдийг хатуу чанга барихаасаа илүү өөрийн дураараа байхыг нь зөвшөөрвөл гайхалтай үр дүнд хүрнэ. Өөрийгөө завгүй байлгаж ямар нэгэн зүйл хий. Эерэг замаар эрч хүчээ нөх. Аюул осол тохиолдож магадгүй тул яаруу, түрэмгий үйлдлээс болгоомжил. Хэрэв та эд хөрөнгө худалдан авах гэж байгаа бол одоо хайж эхлэхэд тохиромжтой. Мөн эрүүл мэндээ анхаар. Ялангуяа, цусны даралт тань ихсэж байгаа бол илүүтэй анхаар.
Загас (2/19-3/20)