logo
Италийн зээлжих эрхийн чансааг буурууллаа

Италийн зээлжих эрхийн чансааг буурууллаа

2011/09/22
«Standard & Poor’s» агентлаг Италийн зээлжих эрхийн чансааг «А+» байсныг «А» болгож бууруулжээ. «Эрх баригч эвсэл тогтворгүй, сайд нарын танхим болон парламент хоорондоо санал зөрөлдөөнтэй байдгаас дотоодын болон гадаадын макро эдийн засгийн асуудлуудыг түргэн шийдэж чадахгүй байж болзошгүй» гэж тус агентлаг тэмдэглэсэн байна. «Standard & Poor’s» Италийн зээлжих эрхийн чансааг бууруулсны сацуу эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг эргэн авч үзсэн тухай Блумберг мэдээлжээ. Шинэ таамгаас үзвэл, Италийн ДНБ 2011-2014 онд 0,7 хувиар өснө. Урьд нь тус агентлаг энэ үзүүлэлтийг 1,3 хувь байна гэж таамагдаж байсан юм. Гадаад өрийн хэмжээгээр /2011 онд ДНБ-ий 120 хувьтай тэнцэнэ гэж таамагласан/ Итали улс Европын Холбооны орнууд дунд хоёрдугаарт орж байна. Италийн гадаад өр зээлжих эрхийн чансаа нь «А» байдаг дэлхийн орнууд дунд хамгийн өндөр болохыг «Standard & Poor’s» тэмдэглэжээ. Итали улс нь энэ он гарснаас хойш зээлжих эрхийн чансаа нь буурсан еврогийн бүсийн зургаа дахь улс болж байна. Тус улсаас өмнө Испани, Ирланд, Португали, Кипр, Грекийн чансааг буурсан юм.
З.Амгалан
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш