logo
Засгийн газар ХБНГУ-ын

Засгийн газар ХБНГУ-ын "Германы лойд" байгууллагатай хамтран ажиллана

2011/09/22
Монгол Улсын Шадар сайд М.Энхболд өчигдөр ХБНГУ-ын “Германы Лойд” байгууллагын газрын дарга, доктор Робер Сурма тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Даяаршиж байгаа энэ үед стандарт, хяналтын бүтэц, зохион байгуулалтыг улам боловсронгуй болгох шаардлага тулгарч байгааг Шадар сайд уулзалтын эхэнд хэлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар ХБНГУ-ын Канцлер А.Меркель манай оронд айлчлах үед хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа стандарт, хяналтын чиглэлээр хамтран ажиллах тухай хөндөгдөнө. Үүнтэй холбоотой бэлтгэл ажлыг хангах, цаашид стандартыг төлөвшүүлэх, хяналтын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллахыг тэрээр хүслээ.
Цаг зав гарган хүлээн авч уулзсанд нь доктор Роберт Сурма Шадар сайдад талархал илэрхийлээд 150 гаруй жилийн турш стандарт, хяналтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Германы Лойд” байгууллага Монгол Улстай хамтран ажиллах үүд нээгдэж байгаад баяртай байна гэлээ.
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш