logo
Хийх ёстой зүйлээ хүлээх ёстой үүргээс ялгаж сурах хэрэгтэй

Хийх ёстой зүйлээ хүлээх ёстой үүргээс ялгаж сурах хэрэгтэй

2014/11/14
Бид бүхэн хийх ёстой зүйлээ хүлээх ёстой үүрэг мэт үзэж өөрөө өөрсдөдөө дарамт учруулдаг. Иймд таны амьдралд ямар ч ашиггүй зүйлийн төлөө хий дэмий цаг заваа гарздаж суух хэрэггүй. Ингээд танд дараах зөвлөмжийг хүргэе.

• Ажил дээрээ, гэртээ, хүүхэд, найз нөхөд, ойр дотныхоо өмнө хийх ажил, хүлээх үүрэг хоёроо тодорхойлж өгөх хэрэгтэй. Тухайлбал: Би заавал......ёстой гэсэн үгээр тодорхойлно.

• Хэн нэгэн хүн танаас хүсээгүй бас шаардаагүй байхад өөрөө сайн дураараа дотроо ямар нэгэн юм бодож төлөвлөчихөөд түүнийгээ заавал хийж хэрэгжүүлэх ёстой мэт өөрийгөө зовоож илүү ачаа үүрэх гэсний хэрэггүй. Учир нь энэ таны хүлээсэн үүрэг биш. Зүгээр л хийх ёстой зүйл мэт бодсонтой холбоотой юм.

• Танд ямар ч хэрэггүй, цаг заваа дэмий гарзадсан нэг үүргийг сонгож аваад түүнээсээ татгалзах гэж оролдоод үзээрэй. Долоо хоногийн дараа уг үүрэггүйгээр амьдралаа үнэлж дүгнэ. Хэрэв ямар ч өө сэвгүй өнгөрсөн бол таны амьдралд ашиггүй, хэрэггүй бас нэг үүргийг эрж олоорой.

• Заримдаа хийх гэж байгаа зүйл болон хүлээсэн хариуцлагаасаа татгалзана гэдэг тийм ч амар хэрэг биш юм. Учир нь энэ бүхэнд тэр бүр бэлэн байдаггүй. Ингэлээ гээд өөрийгөө харааж зүхэх гэсний хэрэггүй.

• Зүгээр л хийх гэж байгаа, хийх естой ажлаа хүлээсэн үүрэг мэт хүчээр хийх гэж өөрийгөө стресст бүү оруул.

• Танд бусдын өмнө буруутай хүн мэт мэдрэмж төрөх нь гарцаагүй. Тэглээ гээд өдөөн хатгалганд бүү автагд. Иймээс өөртөө "хийх ёстой зүйлээсээ татгалзсанаар өмнө нь мөрөөдөж байсан чухал зүйлийнхээ төлөө зарцуулах цагийг олж авч байна" хэмээн хэлж өөрөө өөрийгөө тайвшруулах хэрэгтэй.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш