logo
Монгол, Оросын иргэд харилцан визгүй зорчино

Монгол, Оросын иргэд харилцан визгүй зорчино

2014/11/14

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины 2014 оны есдүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров нар иргэд харилцан визгүй зорчих тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. 

Тус хэлэлцээрийн дагуу бүх төрлийн паспорттай хоёр улсын иргэд 30 хүртэлх хоногоор өнөөдрөөс эхлэн харилцан визгүй зорчих боломжтой болж байгаа юм. 

Гэхдээ визгүй зорчих нийлбэр хугацаа нь тухайн иргэн анх орсон өдрөөс эхлэн 180 хоног буюу зургаан сарын хугацаанд 90 хоногоос илүүгүй байхаар заасан. Харин 30 хоногоос дээш хугацаагаар зорчих, оршин суух, хөдөлмөр буюу арилжааны үйл ажиллагаа эрхлэх бол зохих виз авна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш