logo
Кёнсанбүг мужтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Кёнсанбүг мужтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

2014/11/14
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулгын урилгаар БНСУ-ын Кёнсанбүг мужийн ИТХ-ын дарга Жан Дэ Жин тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд төлөөлөгчдийг Нийслэлийн ИТХ-ын дарга хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Нийслэлийн ИТХ болон БНСУ-ын Кёнсанбүг мужийн ИТХ хооронд харилцаа, хамтын ажиллагаа тогтоох тухай санамж бичгийг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд хоёр тал харилцан ашигтай, эрх тэгш байдлын зарчмаар нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж, нийтлэг сонирхож буй асуудлаар хамтран ажиллах, тогтмол харилцан айлчлал хийж байх юм.

Уулзалтын үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье. Хоёр хот маань санамж бичиг байгуулж байгаа нь  хотуудын харилцаанд ихээхэн дэмжлэг болж, бүхий л салбарт хамтран ажиллах боломжийг нээж байгаа юм. Цаашид бид Кёнсанбүг мужтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, хамтран ажиллахдаа таатай байх болно” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийтттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш