Өчигдөр орой хуралдсан Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаас явуулсан нууц санал хураалтын дүнгээр Монгол Улсын Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгийн нэрийг дэвшүүлэхээр боллоо. Намын дүрэмд зааснаар АН-ын дарга З.Энхболд ҮЗХ-ийн хуралдаанд Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг нарын нэрийг өргөн мэдүүлсэн.
АН-ын ҮЗХ хуралдаанаарнд оролцогсод нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцаж, асуулт хариулт өрнүүлсний дараа нууц санал хураалтаар 53,9 хувийн саналаар ийнхүү УИХ-д өргөн мэдүүлэх Монгол Улсын 28 дахь шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодрууллаа.
- * -
Ч.Сайханбилэг
Төгссөн сургууль, мэргэжил
1986 онд Нийслэлийн 10 жилийн 45 дугаар дунд сургууль
1991 онд ОХУ-ын Москва хотын Хүмүүнлэгийн их сургууль Түүхийн багш мэргэжлээр
1995 онд Монгол Улсын Их Сургууль Хуульч мэргэжлээр
2002 онд АНУ-ын Вашингтон хотын Жорж Вашингтоны их сургууль тус тус төгссөн.
Эрдмийн зэрэг, цол - Хууль зүйн ухааны магистр
Ажилласан байдал
1991 онд Монголын залуучуудын холбоонд ажилтан
1992 - 1997 онд Монголын залуучуудын холбоонд Нарийн бичгийн дарга
1996 - 2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
1997 - 2002 онд Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч
1998 - 1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэгээрлийн сайд
2002 - 2004 онд Хууль зүйн Е&Т товчооны захирал
2004 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга
2004 - 2008 онд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга
2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга
2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
Шагнал
2005 онд Засгийн газрын хүндэт өргөмжлөл
2006 онд Алтангадас одон
2011 Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
Гадаад хэл - англи, орос