logo
З.Энхболд Ардчилсан намын дарга боллоо

З.Энхболд Ардчилсан намын дарга боллоо

2014/11/15

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан эхлээд нэг цаг гаруй хугацаа өнгөрөөд байна. Нийт 196 гишүүн оролцох ёстойгоос 164 нь энэ удаагийн хуралдаанд оролцов. Хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хэлэлцэж тодруулах асуудлыг хэлэлцэх учиртай. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг, АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болсон.

Гэвч хуралдааны эхэнд АН-ын дарга Н.Алтанхуяг намын даргын үүрэгт ажлаа өгөхөөр болсоноо мэдэгдэн,  үүрэгт ажлаа өгөх өргөдлөө ҮЗХ-нд өгчээ. үүнтэй зэрэгцэн УИХ-ын дарга З.Энхболд намын даргад өрсөлдөхөөр нэрээ дэвшүүллээ.  Түүнээс өөр хүн АН-ын даргад нэр дэвшүүлээгүй юм. АН-ын даргад нэрээ дэвшүүлсэн УИХ-ын дарга З.Энхболдыг ҮЗХ-ны гишүүд 100 хувь дэмжсэн байна. Ийнхүү намын даргаар сонгогодохоор дэмжигдээд байгаа З.Энхболдыг ҮЗХ-ы ээлжит бус уралдаанаас 87.5 хувийн саналаар Ардчилсан намын даргаар сонгосон байна. Түүнийг ирэх сарын 8-нд хуралдах намын Их хурлаар батлах аж.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш