logo
Хотын дүрмийн хэлэлцүүлэг болно

Хотын дүрмийн хэлэлцүүлэг болно

2014/11/17
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад тусгасаны дагуу Хотын захиргаанаас “Хотын үндсэн дүрэм”-ийг боловсруулах ажлыг өнгөрсөн онд эхэлсэн. Шат дараатайгаар хийгдэх уг ажилд нийслэлийн иргэдийн саналыг тусгаж байгаа бөгөөд эхний ээлжинд Налайх, Багануур дүүргийн иргэдээс санад авах “Хотын үндсэн дүрэм”-ийн  хэлэлцүүлгийг  арваннэгдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн ЗДТГ-ын дарга, дүрэм боловсруулах ажлын хэсгийн дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж болон дүүргүүдийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцоно.

Хэлэлцүүлгээр Налайх, Багануур дүүргүүдийн хөгжлийн төлөвлөгөө, хөгжлийн чиг хандлага, “Хотын Үндсэн дүрэм”-ийн төслийн танилцуулга, Хотын дүрэм боловсруулах ажлын явц болон дүрмийг баталж, хэрэгжүүлэх, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулж, иргэдээс санал авна.  Хэлэлцүүлэг Налайх дүүрэгт арваннэгдүгээр сарын 18-ны 10 цагт Соёл, урлагийн ордонд, Багануур дүүрэгт арваннэгдүгээр сарын 19-ний 10 цагт “Өргөө” соёлын ордонд болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш