logo
Өнөөдөр

Өнөөдөр "Дэлхийн 00-ийн өдөр"

2014/11/19

2001 оны арваннэгдүгээр сарын 19-нд Дэлхийн 00-ийн холбоо нь анх байгуулагдсан бөгөөд үүнээс хойш жил бүрийн энэ өдрийг “Дэлхийн 00-ийн өдөр” хэмээн тэмдэгдэж иржээ. Дэлхийн дээр өнөөдөр 2,5 тэрбум хүн сайжруулсан ариун цэврийн байгууламжийн дутагдалтай амьдарч байгаагаас  1,1 тэрбум  нь ил задгай бие засдаг гэсэн тооцоо байдаг.

Ингэж ил задгай бие засах нь байгаль орчин, нийгэм эдийн засгийн байдалд ихээхэн сөрөг нөлөөтэй төдийгүй ийм орнуудын 0-5 хүртлэх хүүхдийн нас баралт хамгийн  өндөр байдаг.

Манай улсын нийт хүн амын 65% нь,нийслэлийн хүн амын 63% нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй, сайжруулсан ариун цэврийн байгууламжгүй нөхцөлд амьдарч байна. НЭМГ-аас 2011 онд хийсэн судалгаагаар нийслэлийн хүн амын 63% нь гэр хороололд амьдарч тэдгээрийн 85- 89% нь стандартын шаардлага хангаагүй энгийн нүхэн жорлон болон бохир усны цооногтой хоногт 583,2 мянган/ л шингэн хаягдал ялгаруудаг болох нь тогтоогдсон байна. Эдгээрээс үүдэн хөрс, орчны бохирдол дээд цэгтээ хүрч байгаа бөгөөд айл өрх бүр жорлон, бохир усны цооногоо сайжруулах шаардлагатай/ био 00 ашиглах/ байгааг харуулж байна.

Өндөр хөгжилтэй ихэнх улсууд энэхүү тэмдэглэлт өдрөөр ариун цэврийн байгууламжийн дутагдалтай байдалд тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор хандив цуглуулах арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг бол зарим нь энэ өдөр улс орныхоо хэмжээнд жорлон, ариун цэврийн байгууламжийн асуудлыг сайжруулахад анхаарлаа хандуулдаг байна.

Өнгөрсөн жил дэлхийн 00-ийн өдрийг “Хүүхдэд ээлтэй 00” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Ил задгай бие засах нь хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчин болон нийгэм эдийн засагт сөргөөр нөлөөлөхөөс гадна хувь хүний аюулгүй байдал болон эрхэм чанарыг алдагдуулдаг билээ. Дэлхий дээр гурван эмэгтэй тутмын нэг нь бие засах газаргүй байгаа ба үүний улмаас охид бүсгүйчүүдийн хувийн нууц алдагдажичгүүртэй байдалд орох улмаар хүчирхийлэлд өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг байна.Тиймээс энэ жилийг “Тэнцвэрт байдал ба Эрхэм чанар” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо.

Мөн “Бид хүлээж чадахгүй”  уриа нь ялангуяа нийгмийн эмзэг бүлэг болох охид эмэгтэйчүүдийн ил задгай бие засах явдлыг яаралтай эцэслэн шийдвэрлэхэд анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай байна гэсэн санааг дэлхий нийтэд ойлгуулах зорилготой юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш