logo
“Биологийн насаа залуужуулъя” болзолт уралдаан зарлалаа

“Биологийн насаа залуужуулъя” болзолт уралдаан зарлалаа

2014/11/19

Дэлхий даяар жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр хэмээн тэмдэглэдэг. Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, ажиллагсдын дунд “Биологийн насаа залуужуулъя” хоёр сарын хугацаатай болзолт уралдаан зарлаж байна.

Энэхүү үйл ажиллагааг Сүхбаатар дүүргийн иргэдийн эрүүл мэндийг дэмжигч шилдэг байгууллага болох “ Golden Gym” фитнес клуб дэмжин ажиллахаар боллоо.

Эрүүл мэндийн төвийн дотоод шүүрэл булчирхайн кабинетад ашиглаж буй “Body analize” багаж нь хүний биед агуулагдах эрдэс бодис, уураг, өөхлөг, булчингийн хэмжээ болон өдөрт авах ёстой илчлэг, эрдэс бодис,байх ёстой жин, таргалалт зэргийг тооцоолж биологийн насыг тодорхойлдог юм.

Дашрамд дурьдахад, хүн бүржингээ хянаж, чихрийн шижин, хавдар, зүрх судасны өвчнөөс энгийн бөгөөд эмгүй аргаар сэргийлэх, эрүүл ажлын байр бий болгох үүднээс уг аппаратаар оношлуулах боломжтой гэдгийг дуулгая.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш