Өнөөдөр УИ-ын Байнгын хороодын хуралдаан болж, дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 88 дугаар конвенцид нэгдэн орох тухай асуудал
- ”Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 181 дүгээр конвенцид нэгдэн орох тухай асуудал
- Бусад.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд
- Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд
- Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
- Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд
- Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 06 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Төсвийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Орон нутгийн хөгжлийн сан болон сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт”-ын талаарх Үндэсний аудитын газрын тайлан сонсох;
- “Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”-ийн талаарх Үндэсний аудитын газрын тайлан сонсох.