logo
Хүнд суртал, чирэгдэл үүсгэж буй 34 журмын зохих заалтуудыг хүчингүй болгуулав

Хүнд суртал, чирэгдэл үүсгэж буй 34 журмын зохих заалтуудыг хүчингүй болгуулав

2014/11/20

Авлигатай тэмцэх газар авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр долоон аймаг, 123 суманд ажиллах үеэр авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах асуудлаар 54 албан бичгийг холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлэв. 

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн 24 албан тушаалтанд хариуцлага тооцсон талаар хариу мэдэгдсэн байх бөгөөд ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон боловч төрийн захиргааны албан тушаал хашиж байсан 10 албан тушаалтныг давхар эрхэлж байсан ажил үүргээс нь чөлөөлжээ. 

Түүнчлэн авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн 7 захирамж, тушаал болон хүнд суртал, чирэгдэл үүсгэж буй 34 журмын зохих заалтуудыг хүчингүй болгуулах арга хэмжээг авлаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш