Ажлаа хүлээж авсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын анхны хуралдаанаа хийлээ. Засгийн газрын 2014 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн ээлжит хуралдаанаар дараахи асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрүүдийг гаргалаа.
- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлах боловсруулсан Захиргааны ерөнхий хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо.
- Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд батлах нь зүйтэй гэж үзлээ.
- Шүүхийн шийдвэрийг үндэслэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар Ш.Солонгыг эргүүлэн томиллоо.