logo
Өнөөдрийн зурхай /2014.11.24/

Өнөөдрийн зурхай /2014.11.24/

2014/11/24

Өнөөдөр аргын тооллын 2014 оны арваннэгдүгээр сарын 24. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн 2. Сумъяа гараг. Гар одтой, 5 шар мэнгэтэй шарагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Өдрийн наран  8 цаг 30 минутад мандан, 17 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар малтах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Хурцадмал өдөр. Тогтворгүй байдал. Тэрсүүд зан өнөөдөр тодорно. Ажлын нөхцөл байдал, үүрэг даалгавартаа сэтгэл дундуур байгаа хонины ордныхонд ажлаасаа гарч өөр ажил хайх хүсэл хүчтэйгээр төрж магад. Өөрчлөлт боломжтой авч хашир байж, халагдахаасаа өмнө эхлээд ажил хай. Та нарын заримын хувьд ажил дээр чинь хувийн эрх ашгийн асуудал босч болох юм. Харин нөгөө хэсэгт нь хамт ажиллагсадтайгаа ямар нэг зөвшилцөөнд хүрэх эсвэл нийтлэг учир шалтгаан олоход хэцүү тэр байтугай боломжгүй байж ч магад.

 

 

  Үхэр (4/20-5/20)

Анхааралтай байх өдөр. Өнөөдөр шинээр ажил эхлэх эсвэл улайм цайм балмад зан гаргахгүй байхыг од эрхэс анхааруулж байна. Эхэлсэн бүх ажлаа дуусгахыг хичээ. Эмэгтэй үхэрийнхэнбардам, өөртөө итгэлтэй байдал, өөдрөг сэтгэл хувийн харилцаанд бий болсон хямралыг даван туулах эсвэл мухардмал байдлаас нэр төртэйгээр гарах боломжийг тэдэнд олгоно. Энэ өдөр тэд олон cap, магадгүй олон он жил үргэлжлэх хайр сэтгэлийн адал явдалтайгаа учрахыг үгүйсгэхгүй. Харин эрэгтэй үхэрийнхэндяаруу тэвдүү байдал гаргах, хөнгөн хуумгай хандах, амлалтаасаа буцах хориотой.

 

Хамтатгах (5/21-6/21)

Зөрчилтэй өдөр. Зан араншин тогтворгүй байж идэвхгүй байдал ноёрхоно. Энэ нь удахгүй болох шалгалтандаа бэлдэхэд чинь саад болно. Ажиллах, унших зуураа амрах нь оюун ухаанаа төвлөрүүлэхэд туслана. Нууц сайн хадгалж чадна хэмээн үздэг хүн чинь таныг тухгүй байдалд оруулна. Хувийн мэдээллээ хадгалах болон шийдвэр гаргахаасаа өмнө сайтар бод.

 

 

 Мэлхий  (6/22-7/22)   

Будлиантай өдөр. Хуурмаг хандлага үргэлжилсэн хэвээр байна. Нэг юм хийх гэтэл хэтэрхий хийсвэр хандлага давамгайлах болно. Нөгөө дээр хүмүүс бага зэрэг гэмгүй худлаа ярина. Өглөө эрт хамгийн сайн үр дүн өгөх ажлуудаа төлөвлөж тэр хуваарийнхаа дагуу тууштай ажил. Ажил болон бизнесийн асуудал дээр бүх зүйлийг мэргэжлийн түвшинд хийхийг хичээ. Итгэж болмооргүй эсвэл шударга биш гэж сэжиглэж буй хүмүүсээсээ бол бай.


 

   Арслан (7/23-8/22)   

Амьдралын эрч хүч доогуур байна. Та ердийнхөөс илүү гэр бүл, ахуйн асуудлаа хөөрцөлдөнө. Магадгүй бүх ажил хэрэг бүтэлгүйтэж, найдвар нуран унах бололтой. Энэ нь сэтгэл санааг туйлын тавгүй болгож, гэр бүлийнхэндээ сонирхол буурахад хүргэнэ.



 

 

Охин (8/23-9/22)   

Хүнд өдөр. Та бүхэн ширүүхэн маргаантай учирч, саад тотгорыг даван туулж чадна.Өөрийн үйл хөдлөл болон хэлж буй зүйлээ хяна. Санамсаргүй хэлсэн үг бусдыг гомдоож болно. Шийдвэр гаргах, сонголт хийхдээ анхааралтай ханд. Чадахаасаа илүү ихийг амлаж, үүнийгээ биелүүлж чадахгүй бол таны нэр хүндэд таагүй зүйл болно. Хамт ажиллагчтайгаа асуудал үүсгэж магадгүй. Харилцан ойлголцолд хүрэх хэрэгтэй.

 

 Жинлүүр (9/23-10/22)   

Мэдрэмжтэй өдөр. Хайр дурлалын сонирхол болон бэрхшээлтэй зүйлсээ даван гарахад хоол хамгийн сайн нөхөр чинь болж чадна. Мэдрэмж үнэхээр өндөр байна. Цэцэрлэгээр зугаалан, тэнгэрийн хаяанд байгаа нарны үзэмжийг харан оройны гайхамшигт романтик үдшээ зохиогоорой. Хэн нэгэн уулзах товоо мартаж болохгүй бөгөөд хэрвээ боломжгүй болсон тохиолдолд өөрийнх нь урилганд үнэхээр талархсан сэтгэлээ илэрхийлээрэй.




Хилэнц (10/23-11/21)   

Гайхалтай өдөр. Бусадтай харилцах харилцаа өрдийнхөөс илүү ач холбогдолтой байна. Урт хугацааны зорилгоо тодорхойлоход бага мөрөөдөх шаардлагатай. Өөртөө бүтээлч төсөөлөл бий болгож ирээдүйдээ юу хүсч байна. Түүнийг оюун санаандаа төсөөл. Удахгүй хол газар явах гэж байгаа бол бүх зүйлийг бэлгэ. Паспорт, виз аялалын даатгал зэргээ хөөцөлд, хөгжимт жүжиг, тоглолт, галлөрөй үзэх нь урлагт дуртай хэн бүхэнд таалагдана.



 Нум (11/22-12/21)   

Завгүй өдөр. Гадуур дотуур гүйх ажилд бэлтгэлтэй байгаарай. Хэрвээ та маш их ажилтай зохицуулах олон асуудалтай бол хамгийн чухлаас нь түрүүлж эхлээрэй. Утсаар ярихаа багасгаад үүний оронд шуудан, е-мэйлээ ашиглаарай. Ингэснээрээ уулзалт, яаралтай дуусгах ажил дээрээ анхаарлаа хандуулах хэдэн цаг илүү гарах болно. Шийдвэр гаргах үед замбараатай байхын хажуугаар дотоод зөн совингоо сонсоорой. Ингэснээрээ зөв шийдвэрийг гаргах болно. Дараагаар нь маргаантай асуудлыг хэлэлцэхээс зайлсхий. Ямарваа нэгэн зүйлийг ойлгомжгүй, мэдрэмж муутай гэж хэлэх их амархан.

 

 

Матар (12/22-1/19)   

Эерэг өдөр. Шинэ capмэлхийн ордонд байрлах бөгөөд таны гэр хайр болоод бүтээлээр дүүрэн байх болно. Өөрийгөө илэрхийлэх чадвараа нэмэгдүүл. Спортоор хичээллэ. Урам зориг тань нэмэгдэж та гялалзах болно. Уран сайхны мэдрэмж дээшилнэ. Судалгаа шинжилгээ хийснээр амжилтанд хүрнэ. Та хожигдохыг хүсч байгаа бол тогло. Ач зээ нартайгаа цагийг өнгөрөө. Амьдрал богинохон учраас өөртөө хамааралтай хүмүүст цагаа зарцуул.
 

 


  Хумх (1/20-2/18)   

Таатай өдөр. Энэ өдрийн ухаалаг байдал ямар ч асуудлыг давахад тусална. Өглөөгүүр өөртөө цаг гарга. Ном уншин найз нөхөдтэйгөө ярилцах нь таны сонирхлыг өдөөнө. Бусдын тусламжтайгаар таны хувийн төсөл хэрэгжинэ. Та хүмүүсийг удирдах үүрэг хүлээж магадгүй. Хэрвээ та хөшигний араас ажиллах сонирхолтой байдаг бол ингэж ажилла. Сайн найз, сайхан уур амьсгал энэ өдөр тохионо. Нийгмийн хэлхээ холбооноосоо таашаал авна. Гэхдээ аливааг хэтрүүлэх хэрэггүй.



  Загас (2/19-3/20)

Ачлалтай өдөр. Гэр бүлийн амьдралд санаа зовно. Хэрвээ та хүүхдээ асрахын зэрэгцээ ажилладаг бол гэрийн ажил, алба хоёроо зэрэг амжуулах гэж их хичээх хэрэгтэй. Энэ нь таны гэр бүлийн хүнд таалагдахгүй хэрүүл маргаан үүсэх байх. Гэвч танд мөнгөний шаардлага их байх тул шийдвэр гаргахад хүндрэлтэй байна. Тиймээс та энэ ажилдаа хэн нэгнийг туслуулж болох юм. Өнөөдөр идэвхтэй байх нь сайн үр дүнг авч ирнэ. Та байгаль орчиндоо санаа тавьж, бага ч болов хувь нэмрээ оруул.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш