logo
УИХ-ын дарга “Монгол бахархалын өдөр”-ийн ёслолын арга хэмжээнд оролцов

УИХ-ын дарга “Монгол бахархалын өдөр”-ийн ёслолын арга хэмжээнд оролцов

2014/11/24

Эзэн богд Чингис хааны мэндэлсний 852 жилийн ойн баяр, “Монгол бахархалын өдөр” өнөөдөр /2014.11.23 / буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр тохиож байна. Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаанд оролцлоо.

Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөнөө болж, Академич, дэлхийд нэртэй физикч Хавтгайн Намсрай энэхүү нэр хүндтэй шагналыг хүртлээ. Эрдэмтэн Х.Намсрай ийнхүү Төрийн дээд шагнал “Чингис хаан” одонгоор шагнуулсан найм дахь хүн болсон юм. Уг ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Академич Хавтгайн Намсрай нар үг хэллээ.

Дараа нь Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ, Засгийн газрын гишүүд, ард иргэдийн төлөөлөл Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш