logo
Элбэгээ ерөнхийлөгч “нүүргүй” зургаараа дэлхийд “од” болов

Элбэгээ ерөнхийлөгч “нүүргүй” зургаараа дэлхийд “од” болов

2011/09/23
Манай ерөнхийлөгчийн өндрийн асуудал дахин дэлхий даяар багагүй шуугиан тариад авлаа. Дахин гэхийн учир нь анх Энэтхэгийн ерөнхийлөгч хатагтайг Монголд ирэхэд түүний өндөр нам нь хэвлэлийнхний анхааралд түлхүү өртөж,  Энэтхэгийн хамгийн том чөлөөт хэвлэлийн хуудаснаа энэ талаар бичигдэж билээ. Энэ удаад НҮБ-ын чуулганы үеэр Элбэгээ ерөнхийлөгч маань од болж хувирав. Эдгээр өдрүүдэд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас нар дэлхий нийтийн хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байлаа. Тэгээд ч чуулганд оролцогсод Обаматай ойр дотно болох гэж ихээхэн мэрийж байгаа гэж болохоор. Ер нь дэлхийн том гүрний ерөнхийлөгтэй хэн ч боломжоо ашиглан ойртохыг хүснэ шүү дээ.

Мягмар гаригт чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэлээд хэдэн орны тэргүүнүүдтэй гэрэл зургаа татуулжээ. Энэ үеэр хөгтэй ч гэмээр харамсалтай ч гэмээр зүйл болсон байна. Гэрэл зураг авах үед Барак Обама хэт олны анхаарлын төвд байгаагаа мэдэрснийх үү ганцаараа баруун гараа өргөн мэндчилэхдээ манай Ерөнхийлөгчийн нүүрийг таглаж орхисон байна. Угтаа бол манай ерөнхийлөгч самбаачлаад жаахан хажуу тийш бултаж амжсан бол нүүртэйгээ л гарах байлаа. Гэсэн ч амжаагүй болохоор Обамагийн амбицаас болж нүүргүй зургаараа жинхэнэ од болж байгаа аж. Хэвлэлүүд Б.Обамаг уучлал гуйх ёстой хэмээн ширүүн шүүмжилж байгаа ч манай ерөнхийлөгчийг “төө” өндөр байсан бол гэх харамсангуй өнгө аясыг ч илэрхийлж байна.

Ш.Булга shuum.mn

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш