logo
НҮБ-ын индэр үзэн ядалтаа гадагш нь илэрхийлэх хэрэгсэл үү

НҮБ-ын индэр үзэн ядалтаа гадагш нь илэрхийлэх хэрэгсэл үү

2011/09/23
1945 онд байгуулагдсан НҮБ-ын индэр дэлхийн улс төрчдийн маргах, мэтгэлцэх, сөргөлдөгч талуудын бие биеэсээ хариу авах, үзэн ядалтаа гадагш гаргах хэрэгсэл болсоор иржээ. Ливийн засгийн эрхнээс түлхэгдээд байгаа Муаммар Каддафи 2009 онд  НҮБ-ын индэр дээрээс 1 цаг 30 минутын илтгэл тавьж, төлөөлөгч гишүүдийг залхааж байв. Каддафи дэлхийн өнөөгийн байдалд шүүмжлэлтэй хандаж, гахайн ханиаднаас авахуулаад Жон Кеннеди, Мартин Лутер Кингийн аллагын талаар хүртэл ярьсан. НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, Аюулгүйн зөвлөлийг “Мөнхийн зөвлөл” гэж нэрлэх хэрэгтэйг сануулж байсан.
Барууны орнуудын эсрэг цогтой тэмцэгч Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмаденижад АНУ-ыг энгийн иргэдийг хомроглон устаж байгаа явдлаа зогсоохыг шаардаад, Америкчууд Ирак, Афганистанд халдахын тулд  есдүгээр сарын 11-ний халдлагыг өөрсдөө зориуд зохион байгуулсан гэж шүүмжилж байлаа. Хэзээний олны танил, орчин үеийн социалист нийгмийг цогцлоогч Уго Чавэс НҮБ-ын индэр дээрээс чөлөөт ертөнцийн удирдагч асан Жорж Бушыг босоо ороолонгоор нь дуудаж байсан. Тэрбээр, “Ээ бурхан минь! Босоо ороолон энд хүрэлцэн ирсэн байна! Ороолонгоос хүний цус үнэртэж байна!” хэмээн хэлжээ.
Дэлхийн 193 улсыг эгнээндээ багтаасан дэлхийн хамгийн том байгууллагын индэр дэлхийн улс төрчдийн адал явдал, эмгэнэлт жүжгийн тайз болсоор ирсэн. Цаашид болсоор байж бизээ.
Shuum.mn       
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш