logo
Төв талбайн Сүлд модны гэрлийг 12 сарын 15-ны өдөр асаана

Төв талбайн Сүлд модны гэрлийг 12 сарын 15-ны өдөр асаана

2014/11/25
Нийслэлийн Засаг дарга “Шинэ жилийг угтах, тэмдэглэх нийслэлийн Ажлын хэсэг байгуулах тухай” А/980 дугаар захирамж гаргаж, зохион байгуулах нийслэлийн Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллана.

Төлөвлөгөөний дагуу шинэ жилийн баярын сүлд модны гэрэл асаах ёслолыг 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, цэнгүүнийг 12 дугаар сарын 31-ний өдөр Чингис хааны талбайд зохион байгуулна. Нийслэлийн иргэдийг хамарсан дээрх ажлуудын бэлтгэлийг хангаж, тэмдэглэн өнгөрүүлэх нэгдсэн төлөвлөгөө гаргахыг Нийслэлийн Ажлын хэсэгт үүрэг болголоо. Харин шинэ жилийн баярын үйл ажиллагааны хүрээнд нутаг дэвсгэртээ иргэд, олон нийтийг хамарсан нийтийн цэнгүүн зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэгдлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдэээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш