logo
Ачигч машины зардлыг 55 мянган төгрөг болголоо

Ачигч машины зардлыг 55 мянган төгрөг болголоо

2014/11/25
Нийслэлийн ИТХ -ын Тэргүүлэгчдийн  тогтоолоор замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, нэгдүгээр эгнээг чөлөөлөх зорилгоор автозам дээр эзэнгүй орхисон автомашиныг ачиж журамлах, түгжих  ажлыг зохион байгуулж байна. Журам зөрчиж бусдад саад учруулан нэгдүгээр эгнээнд автомашинаа тавьсан жолооч нарыг 60-80 мянган төгрөг торгож, журамлаж байгаа бол Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар өнөөдрөөс эхлэн иргэдийн тээврийн хэрэгслийг чирэгч машинаар зөөж шилжүүлэх зардлыг машины төрөл харгалзахгүй 55 мянган төгрөг болгожээ. Харин 30 км-ээс дээш зайд зориулалтын чирэгч ачигч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн бол км-ыг нь 1700 төгрөгөөр нэмж тооцохоор болсон байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш