Өнөөдөр аргын тооллын 2014 оны арваннэгдүгээр сарын 26. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн 4. Буд гараг. Элдэв тэнгэртэн одтой, 3 хөх мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 8 цаг 32 минутад мандан, 17 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Тааламжтай өдөр. Эрүүл мэнд, сайн сайхан байдлаа дээшлүүлэхийн төлөө, ялангуяа муу зуршил таны одоогийн амьдралын хэв маягийн нэг хэсэг бол түүнийгээ хаяхын төлөө ажилла. Сэтгэл хөдөлгөсөн сайхан тохиолдол тохиолдох боломжтой ба хуучин эсвэл амрагтайгаа уулз. Настангуудын үгийг сонсоод өнгөрөх биш харин хэрэгжүүлж чадсан хониныхон зөв алхам хийсэндээ баярлах болно.
Үхэр (4/20-5/20)
Хувирамтгай өдөр. Олон малгай өмссөн мэт хувирамтгай өдрүүдийн нэг. Өөрийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тул янз бүрийн газарт очиж төрөл бүрийн ажлыг хийж үзэх байх. Харин танд бизнесийн гэрээ байгуулахад хүндрэлтэй санагдаж байгаа бол бүх хүмүүстэй холбоо бариад уулзалт зохион байгуул. Ингэснээр бүх тал бичиг баримтыг бүгдийг нь үзэж танилцана. Шийдвэр ч илэрхий гарч орхино. Мөн үүнийг өөрийн хувийн амьдралдаа ч хэрэгжүүлэхэд тохиромжтой. Таны хайртай хүн санал зөрөлдөж байгаа бол уулзаж ярилцах нь хамгийн чухал. Хоёр талаасаа сайн бодож үзсэний эцэст хамгийн зохистой шийдэлд хүрч чадах болно.
Хамтатгах (5/21-6/21)
Cap далайван гараг дээр ирснээр таны бодол романтик тал руу эргэнэ. Хэрэв та үнэхээр сайхан хайртай учирсан бол түүнийгээ эцэг эхдээ танилцуул. Өөр хүнтэй хамт уран зургийн галлөрөй эсвэл кино үзэх нь тааламжтай байх болно. Мэдрэмтгий байдал нэмэгдэж, биөийн чадвар болон зөн совин нэмэгдэнэ. Гэр бүлийн гишүүн, найз нөхөд чинь танд итгэн зөвлөгөө авахаар ирнэ.
Мэлхий (6/22-7/22)
Бодлогошронгуй өдөр. Одоо өмнөө байгаа асуудал дээр бүх анхаарлаа төвлөрүүлээд дараагийн cap эхлэх шинэ сарын тойрогт бэлтгэлээ хангаарай. Эмчилгээний тал дээр хамгийн тохиромжтой үе. Өөрийн хүсэл мөрөөдлийнхөө араас явахдаа сэтгэл хангалуун бай. Ажил хайж байгаа мэлхийнхэний хувьд бусдад туслахыг нэн эрхэм зорилгоо болгох тул орон нутгийн байгууллагад ажил хайж эхэлнэ. Харин та эмнэлэгт таньдаг найз нөхөд юм уу хамаатны хүнээ эргэх бол цэцэг бэлэглэн, сэтгэлийг нь өргөөрэй.
Арслан (7/23-8/22)
Идэвхгүй өдөр. Найдвартай зөв үйл ажиллагаагаар дэмжигдсэн зөн билгээрээ ажиллах өдөр. Идэвх багатай байж, сэтгэл санаа мэдрэмжээ цэгцэл. Хэрвээ уран бүтээлийн ажил эрхэлбэл аажмаар сэтгэлийн хөдөлгөөнөө дарж, тайван болно. Хүүхдүүдээ ажилдаа татан оролцуулбал тэд хамтран ажиллахдаа баяртай байх болно.
Охин (8/23-9/22)
Шударга, тэвчээртэй бай. Санхүүгийн асуудал хүчтэй яригдах болно. Хувийн болон гэр бүлийнхээ төсвийг бодож үз. Ангараг болон Бархасбадь гарагтай холбогдож байна. Амралтын үеэр гадаадад аялахаар төлөвлөж байгаа бол сайхан амарч чадна. Цагдаа болон цэргийн албанд элсэхийг хүссэн хүмүүс нааштай хариулт авах болно.
Жинлүүр (9/23-10/22)
Хэрэгцээтэй өдөр. Ашигтай наймааны боломжийг бүү алд. Интернетээр аялан, сонин уншиж, дэлгүүрээр ороод гар. Хоол ундаа цааш нь далд хийгээд хаягдал зүйл бүү болгоорой. Хэрвээ гэр бүлийн чинь доторх байдал өөрчлөгдөж, үнэтэй зүйл худалдан авсан бол та даатгалаа шинээр солиорой. Та хэрэв хүүхдэдээ анхаарал халамж тавьж чадахгүй байгаа бол хүүхэд асрагч эртхэн хөлсөлсөн нь дээр.
Хилэнц (10/23-11/21)
Аятай өдөр. Хувиараа бизнөс эрхлэгчид болон ажлын төлөө төрсөн хилэнцийнхэн амрах хэрэгтэй. Төлөвлөгөөндөө амрах цагийг оруул. Хүүхдүүдэд шинэ тоглоом зааж өгөх нь тэдэнд болоод танд хөгжилтэй байх болно. Өөрийгөө илэрхийлэх хэрэгтэй зохиол зураг гэх мэт нарийн зүйл дээр ажиллах нь цагийг улам аз жаргалтай болгоно. Таныг аз завшаан тойрон хүрээлж байна.
Нум (11/22-12/21)
Янз бүрийн өдөр. Уулзалт цугларалт урьд урьдынхаас илүү тохиолдоно. Хүн бүр илүү эрчимтэй хөдөлгөөнд орох болно. Хэрвээ энэ байдал идэвхтэй байдал үр бүтээлтэйгээр ашиглагдах юм бол та юу хүссэнээ авч чадах болно Таны нэр хүнд танд туслах болно. Биеийн тамирын дасгал, гэрээ цэвэрлэх, зэрэг нь илүүдэл энергийг зарцуулах үр дүнтэй арга байх болно. Олон нийтийг хамарсан ажилд оролцох нь сэтгэлд чинь нийцэхгүй бөгөөд санаснаас нь чинь илүү их мөнгийг үрэх болно.
Матар (12/22-1/19)
Үр дүнтэй. Богинохон хугацаанд нар арслангийн орд руу нэвтрэх бөгөөд таны 6 дахь гэр эрүүл мэнд ажлын тал дээр анхаарлаа хандуулна. Одоогийн байдлаар эдгээр нь маш чухал асуудал болоод байна. Хэрвээ та гадаад руу аялахаар явах гэж байгаа бол далайн гаралтай хоол идэлгүй ус сайн уугаарай.
Хумх (1/20-2/18)
Эерэг өдөр. Энэ өдөр илүү боловсрол олох, сургууль хайх, философи, шашны үйлдэлд сайн. Бархасвадь гарагт бусад хүмүүс таны замд саад хийсэн ч хүчин чармайлтад тань улам л аз нэмнэ. Илүү цаг хүчин чармайлт зарцуулснаар таны хувийн харилцаа сайжирна. Нэг хаалганы цаана нөгөө хаалга онгойдог гэдгийг санаарай.
Загас (2/19-3/20)
Таатай өдөр. Өчигдрийн тав тухгүй байдал, түгшүүр энэ өдөр амархан арилна. Та сэтгэл санаагаа цэвэрлэ. Хэдийгээр бага зэргийн гомдолтой байгаа ч таныг бусад хүмүүс хүлээн авахад бэлэн байна. Тиймээс сүүдэр дундаас ил гарахад таатай. Та шийдвэр гаргахдаа итгэлтэй бай, учир нь хайрт тань болон гэр бүлийн хүмүүс таныг дэмжиж туслахад бэлэн байна. Ажил дээрээ ч бусдаас тусламж гуйхдаа санаа зовох хэрэггүй. Харин ганц бие хүмүүс урьд нь хэзээч анзаарч байгаагүй нэгэнд анхаарлаа хандуулах бололтой.