Эцэг эхчүүдийн тухайд тэдний хийдэг нэг том алдаа нь хүүхэдтэйгээ бэлгийн амьдрал болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар ярилцахгүй байх явдал байдаг. Зарим өсвөр насныхан ямар нэгэн асуудалд ороод ээж аавтайгаа энэ тухай ярихгүй яав хэмээн бодох тохиолдолууд ч гардаг. Тэгэхлээр эцэг эхчүүд та бид өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн амьдралын талаар ярилцан ямар ямар бэрхшээлүүд тулгардаг, түүнийг яаж шийдэж болох вэ? Мөн эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар ярилцах тэдний бодлыг сонсох нь чухал бөгөөд хамгийн эхлээд яриаг эхлүүлэх хэцүү байдаг.
Гэхдээ та нэг зүйлийг санаарай энэ тухай ярилцах нь ичмээр зүйл биш харин хүүхдийнхээ эрүүл мэндэд санаа тавьдаг эцэг эхчүүдийн хийх зүйлсийн нэг юм. Заримдаа өсвөр насныхан эцэг эхээсээ сексийн тухай асуувал яах бол гэдгээс айдаг. Мөн та өсвөр насны хүүхдээ эмчид үзүүлэх гэж байгаа мөн түүнчлэн түүнтэй бэлгийн амьдралын талаар ярилцах гэж байгаа бол та хүүхдээ эмчтэй ярилцаж байх үед нь түүний хажууд байхгүй өрөөний гадна байсан нь дээр яагаад гэвэл таны хүүхэд таны дэргэд биеэ барин зарим нэг зүйлсээ эмчдээ хэлэхгүй байж магадгүй юм.
Аюулгүй бэлгийн харилцаа
Хүсээгүй жирэмслэлт нь бидний айх асуудал биш байж болох юм. Харин өсвөр насныхан анхны бэлгийн харилцаанд орохдоо нилээдгүй хувь нь шинээр бэлгийн замын халдварт өвчин тусдаг болохыг эрдэмтэд тогтоосон байна. Дээр хэлсэнчлэн хүсээгүй жирэмслэлтээс бэлгэвч хэрэглэхээс өөр аргаар сэргийлэж болох ч бэлгийн харилцааны үед заг хүйтэн, трихоманаз зэрэг бэлгийн замын халдварууд авах магадлалтай байдаг. Судлаачид нэг зүйлийн онцлон тэмдэглэсэн нь өсвөр насныхан хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэн амаар болон шулуун гэдсээр бэлгийн харилцаанд ордог бөгөөд энэ нь бэлгийн замын өвчин тусах нэг зам юм.
Үе тэнгийнхий дарамт
Магадгүй ёс заншил болон зан үйлээс хамааран гэр бүл, олон нийт найз нөхдийн харилцаа өөр байдаг. Магадгүй зарим нэгний гаргаж байгаа шийдвэр найз нөхдөд нь таалагдахгүй байдаг. Энэ нь тухайн хүнийг гэм хийсэн мэтээр ойлгогдон түүнд сэтгэлийн дарамт болон ирдэг. Гэхдээ өсвөр насныхны бэлгийн амьдралын талаар нэр хаяггүй ярилцах нь үр дүнтэй байж хэрэгцээтэй мэдээлэлээ авахад нь чухал юм. Мөн та өөрийн хүүхдэдээ тусгайлан цаг гарган бэлгийн амьдралын тухай ярихад гэмгүй.
Төрөлт зохицуулах
Олон мянган өсвөр насны охидууд жил бүр нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг муугаасаа болон хүсээгүй жирэмсэлж байдаг. Ихэнхи хүмүүс үрэл хэрэглэн жирэмслэлтээс сэргийлэх тухай мэддэг. Мэдээж ингэж үрэл хэрэглэх нь жирэмслэлтээс сэргийлэх боловч бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэж чаддаггүй. Бэлгэвч хэрэглэх нь хүсээгүй жирэмслэлтээс сэргийлж мөн бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс хамгаалана.
Бэлгийн чиг баримжаа
Өсвөр насны үе бол сэтгэл хөдлөл ихтэй хайр дурлалаа хайсан дэврүүн сайхан үе байдаг бөгөөд энэ үедээ өсвөр насныхан өөртөө таалагдсан ижил төрлийн бэлгийн чиг хандлагатай хамтрагчаа хайж эхэлдэг. Магадгүй зарим нэгэн бэлгийн чиг хандлага нь эцэг эхчүүдийг хэцүү байдалд оруулдаг байж болох ч гэсэн ижил хүйстнээ сонирхох нь түүнийг үгүйсгэх, шившигтэй тийм зүйл огт биш юм. Хамгийн гол нь асуудлын өмнө таны хүүхэд сэтгэл зүйн бэлтгэлтэй эрүүл саруул байх нь чухал. Судалгаагаар өсвөр насныханы дунд нилээдгүй хувийг бэлгийн чиг баримжаанаасаа болон гэр бүл олон нийт, найз нөхдөөсөө санаа зовон сэтгэлийн дарамтанд орж байгаад амиа хорлосон байсан нь тогтоогдсон билээ.