logo
Их хэмжээний хятад архийг устгалаа

Их хэмжээний хятад архийг устгалаа

2014/11/27

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн  I хэлтсээс “Иргэний аюулгүй байдлыг хангах” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, 1-8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зохих зөвшөөрөлгүй, цаг хэтрүүлэн үйлчилгээ үзүүлж буй шөнийн цэнгээний газрууд болон хүнсний дэлгүүрүүдэд шалгалт хийжээ.

Шалгалтын үеэр Монгол Улсын хилээр хууль бусаар орж ирсэн, хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй, гарал үүслийн бичиггүй, хятад ханзаар бичсэн шошготой 2л, 500, 494 грамм савалгаатай42-60%-ийн 8 нэр төрлийн 1381 ширхэг буюу нэг тонн 407 литр 128 грамм их хэмжээний архи согтууруулах ундааг илрүүлж өнөөдөр дүүргийн Захиргааны Зөвлөлийн гишүүд устгалаа.

Ийнхүү Захиргааны зөвлөлийн ахлагч, Засаг даргын орлогч Л.Нармандах хэлэхдээ” “Дээрх архинуудын нийлмэл эфир, альдегид, совсны тос, менатол нь МУ-ын стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс их, хүнд металлын үлдэгдэл мэдрэхүйн эрхтэний үзүүлэлтээр өвөрмөц амт, хурц үнэртэй байгаа нь ямар аюултай бүтээгдэхүүн хууль бусаар орж ирж ард иргэдийн амь нас, эрүүл мэнд занал хийж байгааг тод харуулж байна. Сүхбаатар дүүргийн Захиргааны зөвлөл, холбогдох хэлтэс албад энэхүү хууль бус үйл ажилагааг илрүүлснээр мянга мянган хүнийг аюулт эрсдэлээс хамгаалж чадсандаа сэтгэл өег байна” гэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш