logo
Өнөөдрийн зурхай /2014.11.28/

Өнөөдрийн зурхай /2014.11.28/

2014/11/28

Өнөөдөр аргын тооллын 2014 оны арваннэгдүгээр сарын 28. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн 6. Сугар гараг. Тооно одтой,, нэг цагаан мэнгэтэй харагчин туулайөдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 8 цаг 34 минутад мандан, 17 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулвал өнгө, зүс сайжирна. хэмээжээ.

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Холимог өдөр. Өгөөмөр хонины орд дахь сар таны бардамнах дуртай занг өдөөж, та хөршүүдтэйгээ холбоогоо бэхжүүлэхээр, эсвэл зүгээр л үрлэгэн зангаараа ч юм уу аль эсвэл зочломтгой зангаа гайхуулахын тулд баяр хийх, хотоос гарч зугаалах болно. Өнөө шөнийн бүтэн сар хилэнцийн орд руу ойртох байдал амрагуудын хооронд хэрүүл маргаан юм уу эрх мэдлийн төлөө тэмцэл үүсгэхэд нөлөөлж болох юм. Санхүүгийн найдваргүй хүйтэн хөндий байдал, маргаан үүсгэж болзошгүй. Уран сайханч оролдлого үр дүнгээ өгч магадгүй тул ойртож ирж буй боломжийг хойш тавих хэрэггүй.

 

  Үхэр (4/20-5/20)

Маш муу өдөр. Бие тавгүйтэж, уур уцаар дээд зэргээр таныг зовоож, нервтэнэ. Тиймээс биеэ барин болгоомжтой байж, сэтгэл хөдлөлөө тогтоон барь. Өөрийгөө зөвтгөн зүтгэх болон бусдад буруугаа тохон өөрөө цэвэр гарах гэсэн оролдлого эргээд таныг эвгүй байдалд оруулна. Хэрэв энэ өдөр та аялал эсвэл холын замд гарахаар төлөвлөсөн байсан бол болгоомжтой байгаарай. Учир нь бэртэл гэмтэл авах юм уу эсвэл осолд орох эрсдэл өндөртэй байна. Зүүд зөнтэй байна. Түүдэг гал, гал түймэр зүүдэлбэл ажил хэрэг тогтворгүй байна.
 

Хамтатгах (5/21-6/21)

Гэгээлэг өдөр. Та хямрал үл ойлголцолд хүргэх мэтгэлцээн хэлэлцээрт орохгүйгээр хөгжилтэй цагийг өнгөрөөх нь дээр. Таны стиль, фанк түс тас хийсэн бол энэ хандалагаа яг одоо жаахан ч гэсэн эвдэх нь ухаалаг зүйл болно. Эс бөгөөс хүмүүст буруу сэтгэгдэл төрүүлж сэтгэлийн шарх үлдээнэ. Ажил бизнөс төлөвлөгөөний дагуу байх нь зүйтэй бөгөөд илүү ил тод байж, оюун ухаан тань сэргэлэн цовоо байх болно. Нийтийн ярилцлаганд оролцож буй ихрийнхэнд бусадтай санал бодлоо солилцоход хүндрэл гарахгүй.

 

 Мэлхий  (6/22-7/22) 

Бүтээлч өдөр. Өчигдрийн шинэ сарны нөлөө үргэлжилж, таны мэдрэмжийг сэргээж, уран сэтгэмж, төсөөлөл, мөн урам зоригийг тань нэмэгдүүлнэ. Ихэнх тань эдгээрийг анхааралдаа авахыг хүснэ. Хүмүүст таны сэтгэл татам байдал, увдисыг тань эсэргүүцэх нилээн хүндрэлтэй байх хэдий ч хайр дурлалын харилцаатай тань холбоотой асуудлууд таны төсвөлсөн шиг баяр хөөртэй байхгүй. Тиймээс та мөнгө болон хайртай хүнийхээ асуудлыг хооронд нь ялгаж салгаж зохицуулах хэрэгтэй.
 

   Арслан (7/23-8/22)   

Энэ өдөр ямар ч тохиолдолд хөрөнгө оруулалт бүү хий эсвэл томоохон эд зүйл бүү худалдан ав, од эрхсийн таагүй байрлалын улмаас алдагдалд орно. Томилолт, аялалаар явахад сайн өдөр. Олон нийтийн зүтгэлтнүүд, хуульчид, эмч нарт азтай, амжилттай өдөр болно. 

 

 

Охин (8/23-9/22)   

Олон янз байна. Та болон бусдын ялгаатай байдлууд өнөөдөр сэтгэгдэл төрүүлнэ. Энэ нь амьдралыг улам сонирхолтой болгоно. Хоёр хүн хэзээ ч адилхан байдаггүй. Санал солилцон маргалдах хэрэггүй. Таны ажилд болон гэр орны байдалд зохицол, амар тайван байдал ноёрхох ба ач холбогдолгүй маргааныг хойш тавь. Далайван гариг загасны орд руу буцахад таны нарны гуравдугаар зам нь харилцаа холбоо болон бодол байна. Далайван буцаж байгаа нь таны хувьд будлиантай амьдралаа эргэн харах, дүгнэх боломжуудыг олгож нөхцөл байдлыг сайжруулна. Азын оддын давуу талыг ашигла.

 

 Жинлүүр (9/23-10/22)   

Үр ашигтай өдөр. Хэн нэгнийг ятган өөртөө итгүүлэх болон бодол санаа, бодлого төлөвлөгөө чинь өнөөдөр их нэмэгдэнэ. Худалдааны зар сурталчилгаа болон түүн дээр авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө чинь хурлын үеэр их таатай дэмжигдэх бөгөөд ингэснээр таны нэр хүнд ч их өснө. Хөгжөөнтэй байдал чинь бусдад таалагдаж тэдний тусыг хүртэнэ. Өөрийн гэсэн бодолтой бай. Ёог юмуу түүнтэй адилхан дасгалаар хичээллэх нь уурлаж бухимдсан байдлаас гарахад туслана.




Хилэнц (10/23-11/21)   

Сэтгэлийн хөөрөлтэй өдөр. Өнөөдөр ярвигтай зүйлд найдсаны хэрэггүй. Үө үө уурлаж зан байдал тогтворгүй байх эрсдэлтэй. Бусадтай тохиролцох тун хэцүү байна. Чухал харилцаагаа өрчлөх, эсвэл дуусгаж магадгүй. Ирээдүйн санхүүгийн аюулгүй байдалд нөлөөлөх даалгаврыг биөлүүлж чадахгүй байгаа бол тусламж ав. Утасны жагсаалт харан хэн нэгнийг хайхын оронд найзаасаа сайн хуульч, татвар зохицуулагчдыг асуу. Амьдралынхаа хуучин үүрэг хариуцлагаас салж магадгүй.


 Нум (11/22-12/21)   

Таныг энэ өдөр сонирхолтой зүйлүүд хүлээж байна. Та эрч хүчээ ашиглан таны санааг зовоож байсан үл хөдлөх хөрөнгө, татвар эсвэл өр ширтэй холбоотой санхүүгийн асуудлуудаа шийдэх хэрэгтэй. Хялбархан шийдэж чадахгүй байвал чадах чинээгээрээ зохицуулаарай. Тэгвэл таны сэтгэлийг зовоох зүйл бага ч болов багасах болно. Санаанд оромгүй ахиц дэвшилт танд мэдрэгдэх болно.

Матар (12/22-1/19)   

Энгийн өдөр. Өнөөдөр хайр дурлалын асуудал хөндөгдөхгүй. Дотно биш харилцаа холбоонд байгаа хосуудын хувьд тэдний холбоо энэ хэвээр үргэжилсээр байх болно. Хэрвээ та гэрээсээ хол ажилд орох юм бол хайртаасаа тусгаарлагдах болно. Хөрөнгө оруулалт сайн үр дагаврыг амлаж чадахгүй. 

 

Хумх (1/20-2/18)   

Хөгжилтэй өдөр. Энэ өдөр хөгжилдөж зугаацах цаг гарга. Хайрын дурлалын ертөнцөд мансууран дотоод сэтгэлээ нуух хэрэггүй. Энэ бүхэн танд урам зориг оруулна. Таны хариуцлагаа ухамсарлаж тэнэг харагдахгүй байх гэсэн хүсэл тань дотоод сэтгэлийг хүлж байдаг. Та энэ хүлээсийг энэ өдөр тайлна. Эрч хүчтэй байна. Төлөвлөгөө тань таны хүссэнээр болохгүй ч бусдад тэвчээргүй зан гаргахаас болгоомжил. Нэр хүндтэй хүмүүстэй зөрөлдөхөөс болгоомжил. Бусдад гомдоллож болох боловч дайсагналцахаас сэргийлээрэй.

 
Загас (2/19-3/20)

Итгэл найдвар төрнө. Ажилдаа амжилт гаргахыг хүсэгчдэд таатай. Од гараг таны ажил мэргэжлийн асуудлыг гэрэлтүүлж байна. Шинэ ажил хайгчид болон ажлын амжилтын замаар алхахыг хүсэгчид энэ өдөр санаачлагатай байх нь зөв. Таны идэвх зүтгэлийг шагнах болно. Та өөрийн намтраа шинэчлэн, бичиг цаасаа цэгцлэн өөрт чинь тусалж чадах нэгэнтэй уулз. Танд ажлын санал ирж магадгүй, гэвч та шударга хандан илүү ашиг орлоготой нэгнийг сонгох нь зөв юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш